Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ
Кино

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

Урлаг Урлаг14/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“The Odyssey” кино нээлтийнхээ дараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, ирэх оны “Оскар”-т шагнал хүртэх боломжит гол өрсөлдөгчдийн нэгээр яригдаж эхэллээ. Грекийн эртний яруу найрагч Гомэрийн алдарт туульсаас сэдэвлэсэн гурван цаг үргэлжлэх тус бүтээлийн дэлхийн нээлт Лондон хотноо болсон билээ.

Кино үзсэн шүүмжлэгчид тус бүтээлийн талаар анхны сэтгэгдлээ хуваалцахдаа “Кристофер Ноланы ‘The Odyssey’ кино нь дайны дараах хоосрол, итгэл найдвараа алдсан хүний сэтгэл зүйг үхэгсдийн ертөнцөөр дамжуулан өгүүлсэн асар том цар хүрээтэй домогт бүтээл юм” хэмээн онцолсон байна.

“IndieWire”-ийн ахлах редактор Энн Томпсон тус киног Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвших төдийгүй ялах боломжтой бүтээл гэж үнэлжээ. Мөн гол дүрийн жүжигчин Мэтт Дэймон тус шагналын хүчтэй өрсөлдөгч байж болох талаар сошиал хуудаснаа онцолсон байна.

Олон шүүмжлэгч киноны өнгөний зохицлын шийдэл, тулаант хэсгүүд болон жүжигчдийн тоглолтыг онцгойлон магтаж байна. Ялангуяа эсрэг талын дүр болох Антиноусын дүрийг бүтээсэн Роберт Паттинсоны тоглолт хамгийн их анхаарал татжээ.

Кино шүүмжлэгч Дэвис  киноны бүтээмж, тайз, орчны дизайн болоод тулааны хэсгүүд болон нийт цар хүрээг өндөр үнэлжээ. Тэрбээр “Зураг авалтын орчин үнэхээр бодит мэт санагдаж, тулаант хэсгүүд нь гайхалтай хүчтэй болсон. Харин намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол Нолан аймшгийн элементүүдийг хэрхэн шингээсэн явдал байлаа. Зарим хэсэг нь үнэхээр түгшүүр төрүүлэм бөгөөд энэ нь түүний найруулгын хэв маягт шинэ өнгө нэмсэн” гэж байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026
Кино Урлаг

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026
Кино Урлаг

“Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 927 сая ам.долларын ашиг оллоо

03/08/2026

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

ФОТО: “Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

03/08/2026

“Blue Dragon Series Awards” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

03/08/2026

Дэлгэцийн домог Мартин Шин 86 нас хүрлээ

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.