Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон
Ярилцлага

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

Урлаг Урлаг16/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь нийгмийн ажилтан, багш Нишимүра Шёотой Монгол улсын талаарх ямар сэтгэгдэлтэй байгаа тухай ярилцлаа. Тэрбээр Японы Осака мужаас ирж Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт Япон хэлний багшаар ажиллаж байгаа юм.

-Та Монгол улсад нэгдүгээр сард ирэх үед цастай, хүйтэн орчин угтаж авсан байх. Сэтгэгдэл ямар байсан бэ?

-Монголын байгаль их үзэсгэлэнтэй. Нисэх онгоцны буудлаас гараад л хүйтэн салхи, цастай уулс намайг угтсан. Японд байхдаа Монгол хэлний багшаасаа их хүйтэн гэж сонсож байсан. Гэтэл ирээд өөрийн биеэр мэдрэх үед миний бодож байснаас илүү хүйтэн юм байна гэдгийг ойлгосон.

-Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод очиж үзсэн үү? Зуунмод хотод ажиллаж амьдрахаар сонгох болсон шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээр сард Монгол улсад дасан зохицох сургалтад хамрагдсан. Тэр үеэрээ Улаанбаатар хотод хэсэг хугацаанд амьдарсан. Зуунмод хот илүү тайван, амгалан, сайхан агаартай мөн нийслэл хоттой ойрхон хэрнээ ан амьтан харах боломжтой нутаг учраас сонгосон.

–Монгол улсын талаар хэдэн настай байхдаа мэдэж авч байсан бэ? Монголын талаарх төсөөлөл ямар байсан бол?

-Анх 13 настай байх үедээ түүхийн хичээл дээр дэлхийн талыг эзэлж, байлдан дагуулж байсан Чингис хаан гэж сонсож байсан. Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг, сүрдмээр том биетэй, ширүүн харцтай, өтгөн хар хөмсөгтэй хүмүүс гэж боддог байлаа. Бодит байдал дээр илүү зөөлөн зан ааштай, тусч хүмүүс байдаг гэдгийг ойлгож байна. Байгальд морь, үхэр, хэрэм, туулай, олон төрлийн хээрийн цэцэгсийг шууд харах боломжтой нь үнэхээр үзэсгэлэнтэй байдаг.

-Хамгийн их таалагдаж байгаа Монгол соёлоос хуваалцвал?

-Монгол хэл үнэхээр их таалагддаг. Дүрэм нь Япон хэлтэй адилхан учраас суралцахад хялбар бөгөөд маш сонсголонтой сайхан байдаг. Сар шинийн баярын үеэр Монгол дээл өмсөж, бууз идэж, айраг ууж үзсэн. Одоо наадмаар хуушуур идэж, бөхийн барилдаан үзэж, нум сум харваж, морьдын уралдааныг ойроос үзэхийг хүсэж байна.

-Монгол улсад ирэхээр төлөвлөж байгаа хүмүүст хамгийн их таалагдаж байгаа зүйл нь юу байгаа талаараа хуваалцвал?

-Монголын тал нутаг, сэвэлзүүр салхи нь бараг л диваажин шиг санагддаг.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Х.Мягмарсүрэн: “Арын сайхан хангай” дуу маань авшиг ерөөлөө хайрлах биз ээ

14/08/2026
Дуу хөгжим Урлаг

Хүннү рок буюу монгол онгод

12/08/2026
Кино Урлаг

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын Үндэсний музейн байнгын үзүүллэгт шинэ QR тайлбарууд нэмэгджээ

17/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

17/08/2026

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.