Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв
Дуу хөгжим

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

Урлаг Урлаг17/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Реппер, продюсер Jay-Z Нью-Йорк хотын Y”ankee Stadium”-д зохион байгуулсан гурван үдшийн тоглолтынхоо төгсгөлийн “Extra Innings” шоуг гурван цаг гаруй саатсаны дараа эхлүүлсэн ч үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ. Саатал нь цэнгэлдэхийн гадна тасалбаргүй олон хүн цугларч, аюулгүй байдлын асуудал үүссэнтэй холбоотой байв.

Тайзан дээр гармагцаа Jay-Z үзэгчдээс уучлал хүсээд “Гадна байгаа бүх хүний аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт байсан” хэмээн тайлбарласан байна.

Шоуны хамгийн том сюрпризуудын нэг нь Рианнагийн тайзнаа эргэн ирсэн явдал байлаа. Тэрбээр Jay-Z-тэй хамт “Run This Town” дуугаа дуулж, дараа нь өөрийн хит бүтээл “Bitch Better Have My Money”-г толилуулсан нь үзэгчдийг хамгийн их догдлуулсан мөчүүдийн нэг болсон юм. Энэ нь Рианнагийн сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн анхны тайзны тоглолтуудын нэг байлаа.

Мөн тоглолтод Бейонсе, Ашер, Фаррелл Уильямс, The-Dream, Clipse, Jeezy, Fat Jo, Swizz Beatz зэрэг олон алдартай уран бүтээлчид гэнэтийн зочноор оролцож, Jay-Z-гийн 30 жилийн хөгжмийн замналыг хамтдаа тэмдэглэв.

Энэхүү тоглолт нь Jay-Z-гийн 30 жилийн уран бүтээлийн ойд зориулсан цуврал шоуны сүүлчийн тоглолт байсан бөгөөд шөнө дунд эхэлсэн ч хэдэн арван мянган үзэгч тоглолтыг дуустал үзэж, рэп хөгжмийн түүхэн үдшийн гэрч болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026
Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Б.Батбаатар зэвсэгт хүчний “Жанжин” штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны гоцлол дуучнаар ажиллаж эхэллээ

19/10/2026
Дуу хөгжим Урлаг

Хип хоп хөгжмийн ертөнцийг өөрчилсөн реппер Эминем өнөөдөр 54 нас хүрч байна

17/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэг: Бидэн хоёр “Валентин, Валентина хоёр” саунд драм жүжигт хамтдаа нэг тайзнаа гарч байна. Өмнө нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Фердинанд, Луйзад тоглож байлаа

19/10/2026

ФОТО: “ОВГОР” МУСК-ны эшлэлүүдээс

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.