Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ
Техник технологи

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

Урлаг Урлаг20/07/2026Шинэчлэгдсэн:20/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгос, АНУ-ын судлаачид гараа ашиглахгүйгээр автоматаар хувцасладаг робот бүтээжээ. Уг технологийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахын зэрэгцээ эмнэлэг, онцгой байдлын алба болон чип үйлдвэрлэлийн ариутгасан өрөөнд ашиглах боломжтой гэж үзэж байна.

Технологийг Өмнөд Солонгосын “KAIST” болон АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид хамтран бүтээжээ.

Робот нь хувцсанд суурилуулсан, агаарын даралтаар ажилладаг уян хэсгүүдийн тусламжтайгаар хүнийг хувцасладаг байна. Эдгээр уян хэсэг нь мөлхөө ургамал хана даган ургадагтай адил хүний биеийн хэлбэрийг даган хөдөлж, хувцсыг дээш татдаг аж. Ингэснээр хүн хувцаслахдаа гараа ашиглах шаардлагагүй бөгөөд заавал хөдөлгөөнгүй зогсох ч хэрэггүй. Бүтэн хувцас өмсөхөд ойролцоогоор 10 секунд зарцуулагдах болно.

Судалгааны ажлын гол зохиогч Ким Нам Гюн дугуй унаж байхдаа бороо орсон үед энэ технологийг бүтээх санаа төрсөн гэж ярьжээ. Тэрбээр “Дугуй унаж байхдаа борооны цуваа автоматаар өмсөж чаддаг бол их хэрэгтэй байх байсан. Тэр үед л энэ технологийг бүтээх гэж үзье гэж бодсон” гэжээ.

Робот нь бүх биеэрээ хөдөлж байрлалаа өөрчлөхийн оронд үзүүр хэсгээрээ урагшилдаг. Ингэснээр хүний биеийн хэлбэрийг даган тогтвортой хөдөлж, нарийн зайгаар ч нэвтэрч чаддаг байна. Судалгааны үр дүнг робот техник, автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн, хянан магадалдаг “IEEE Robotics and Automation Letters” сэтгүүлд нийтэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

Усейн Болтын рекордыг “Аянга” робот эвдлээ

24/08/2026
Техник технологи Урлаг

Ч.Номин: Хиймэл оюун ухааны Үндэсний зөвлөлийг байгууллаа

13/08/2026
Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.