Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ
Дуу хөгжим

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

Урлаг Урлаг23/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн албан ёсны цомгийн жагсаалт (Official Albums Chart) байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан шинэ чансаагаар “Oasis” хамтлагийн 1995 онд гаргасан “(What’s the Story) Morning Glory?” цомог бүх цаг үеийн хамгийн амжилттай студийн цомгуудын жагсаалтад “The Beatles”-ийн домогт “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомгийг ардаа орхилоо.

Албан ёсны чансааг бие даасан болон дижитал борлуулалт, мөн стримингийн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргадаг. Энэхүү жагсаалтыг “Queen” хамтлагийн ” Greatest Hits” цомог тэргүүлж, “ABBA” хамтлагийн “Gold” цомог удаалж, гуравдугаарт “Oasis” хамтлагийн “(What’s the Story) Morning Glory?” цомог, дөрөвдүгээрт дуучин Аделийн “21″ цомог, тавдугаарт “The Beatles” хамтлагийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог эрэмбэлэгджээ. 

“Oasis”-ийн “(What’s the Story) Morning Glory?” цомог 1995 онд худалдаанд гарсан даруйдаа асар их амжилт олж байсан бөгөөд 2025 оны хамтлагийн эргэн нэгдэлтэй холбоотой тоглолтуудын дараа дахин өндөр эрэлттэй болж, стримингийн тоо огцом өссөн нь “The Beatles”-ийн сонгодог цомгийг гүйцэж түрүүлэхэд гол нөлөө үзүүлжээ.

Харин зөвхөн биет болон дижитал борлуулалтыг тооцвол “The Beatles”-ийн “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band” цомог “Oasis”-ийн өмнө бичигдсэн хэвээр байгаа юм. “Oasis”-ийн цомгийн давуу тал нь стримингийн асар өндөр үзүүлэлтээр бүрдсэн нийлбэр оноо юм.

Мөн хамгийн их стримингтэй цомгуудын жагсаалтыг дуучин Эд Шираны “÷” (Divide) тэргүүлсэн бол, “Fleetwood Mac”, “Oasis” хамтлаг, дуучин The Weeknd, репппер Эминем удаалжээ. Энэ нь өнөөдөр сонсогчид бүтэн цомог бус, дуртай дуугаа сонгон сонсох хандлага давамгай болсныг харуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026
Дуу хөгжим Урлаг

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.