Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийслэлд бүртгэлтэй хөшөө дурсгалуудыг хамгаалалтад авчээ

Нийслэлд бүртгэлтэй хөшөө дурсгалуудыг хамгаалалтад авчээ

Урлаг Урлаг03/09/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d95cef0e27bbe8e8big168108972014-09-03-11-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран нийслэлийн хэмжээнд байгаа хөшөө баримал, түүхэн дурсгалуудыг хамгаалалтад авч, тэмдэгжүүлсэн байна.

Тодруулбал, Цэрэндоржийн  хөшөө, 3 унагатай баримал, Нацагдоржийн хөшөө, Төрийн дуулалын дуут хөшөө, Сөүл асар, Энхтайваны хонх  гэх мэт нийслэлийн хэмжээнд байгаа 153 түүхэн дурсгалт барилга, хөшөө баримлуудын хажууд тусгай  мэдээллийн самбар байрлуулж, самбарт  “Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно" хэмээн бичиж, англи монгол хэлээр хөшөөний  тайлбарыг бичжээ. 

Тайлбарт тухайн барималыг  бүтээсэн уран барималчийн нэр, хөшөөг бүтээн босгосон он, түүхэн дурсгалын утга учрыг товч, тодорхой бичсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026

Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд эргэн ирж магадгүй

19/08/2026

ФОТО: Дуучин, продюсер Д.Болдын “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоос

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.