Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно
Дуу хөгжим

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

Урлаг Урлаг02/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хү” хамтлаг Их Британи дахь “Warrior Chant” аялан тоглолтынхоо хүрээнд аравдугаар сарын 2-нд Английн Борнмут хот дахь амьд хөгжмийн тоглолтын алдартай танхим болох “O2 Academy”-гийн тайзнаа тоглоно. 

Хүннү рок урсгалаараа алдаршсан тэдэнтэй Францын “Skald” хамтлаг хамтран аялан тоглох юм.

Энэхүү аялан тоглолт нь “Хү” хамтлагийн хувьд 2023 оны зун “Glastonbury” хөгжмийн наадамд оролцсоноос хойш Их Британи дахь анхны аялан тоглолт юм. Тухайн үеийн амьд тоглолтынхоо бичлэгийг 2024 онд бие даасан цомог болгон гаргаж байв. Тус хамтлагийн хамгийн сүүлийн “Hun” цомог энэ оны долоодугаар сарын 24-нд гарчээ.

“Хү” хамтлаг 2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Дахин давтагдашгүй хүннү рок урсгалаараа дэлхийд танигдсан тус хамтлагийн дуунууд дэлхий даяар 900 сая орчим удаа тоглогджээ. Түүнчлэн “Glastonbury”-гийн их тайзнаа уран бүтээлээ толилуулж, Хойд Америкийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд “Iron Maiden” хамтлагтай хамт тоглож байв. Мөн алдарт “Metallica” хамтлагийн хүсэлтээр “Through The Never” дууг нь хүннү рок урсгалаараа коверлон “The Metallica Blacklist” цомогт оруулсан билээ.

“Хү”-гийн анхны цомог бол “The Gereg” бөгөөд тус хамтлагийн дуунууд “Star Wars Jedi: Fallen Order”, “Star Wars Jedi: Survivor” хэмээх хоёр ч видео тоглоомд эгшиглэдэг.

Тэдний Их Британи дахь аялан тоглолт нь есдүгээр сарын 29-нд Глазго хотоос (O2 Academy) эхлэх бөгөөд Бристол (Prospect Building, аравдугаар сарын 1), Борнмут (O2 Academy, аравдугаар сарын 2), Ньюкасл (O2 City Hall, аравдугаар сарын 3), Белфаст (The Telegraph, аравдугаар сарын 5), Бирмингем (O2 Academy, аравдугаар сарын 8), Лондон (O2 Academy Brixton, аравдугаар сарын 9), Манчестер (O2 Apollo, аравдугаар сарын 10), хотуудад үргэлжилж, Норвич (UEA, аравдугаар сарын 11) хотод өндөрлөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.