Реппер Cardi B өөрийн биеийн галбир болон гоо сайхны мэс заслын талаар илэн далангүй ярьж, өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ ярьжээ.
Cardi B нийтдээ хоёр удаа липосакци болон нэг удаа өгзөгний хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн байна. Тэрбээр өөрийгөө жижиг биетэй, намхан, нарийхан галбиртай эмэгтэй гэдгийг онцолж, тиймээс өөрийн биеийн харьцаатай холбоотойгоор уг мэс заслыг хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарласан байна. Мөн дуучин бүсгүй одоогийн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ.
Cardi B мөн гоо сайхны мэс заслын талаар түүнийг шүүмжилдэг хүмүүст хандан бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр өөрийнхөө хийлгэсэн мэс заслын талаар аль болох үнэнчээр ярьдаг ч хүмүүс түүнийг сайхан харагдах бүрд нь дахин мэс засал хийлгэсэн гэж хардаж байгаад дургүйцэж байгаагаа хэлсэн байна.

