Хятадын Харбин хотноо олон улсын балетын уралдаан зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдаанд Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид бахдам амжилт үзүүлжээ. Тэд өөрсдийн насны ангилалд амжилттай өрсөлдөж, тус тус медаль хүртсэн байна.
Монголын сурагчид багийн бүжгээр мөнгөн медаль хүртсэн бол гоцлол бүжгийн төрөлд Э.Тэргэл мөнгөн медаль, шүүгчдийн нэрэмжит цом, Э.Алтан-Очир мөнгөн медаль, Г.Дөлгөөнням, Б.Цэлмэг, П.Ундрам, Н.Мөнхгоёл, н.Мөнгөнцэцэг нар хүрэл медаль хүртжээ.
Одоо Монголын хүүхдүүд үргэлжлүүлэн БНСУ-ын Сөүл хотноо болох тэмцээн оролцох юм байна.


