Монголын балетчин Д.Одсүрэн ХБНГУ-ын бүх хотуудаар болон дэлхийг тойрон аялж байгаа “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцлол бүжигчнээр тоглож байна.
Д.Одсүрэнгийн хувьд 2007 оноос Европын балетын тайзнаа бүжиглэж эхэлсэн. Улмаар Германы “Theater and Philarmonie Thüringen”-д гоцлол бүжигчин болон Кобленц хотын театрт ажиллаж, Герман улсын Дюссельдорф хотын “Deutsche Oper und Ballett am Rhein company”-д гоцлол бүжигчнээр, 2023 оноос олон улсын “Prinz siecpried International Principal”-д бүжигчнээр ажиллаж байгаад өдгөө Европын хамтарсан балетын компанийн гоцлол бүжигчнээр дэлхийг тойрон тоглож байна.

