Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив
Оддын амьдрал

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

Урлаг Урлаг05/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 45 настай жүжигчин Натали Портман саяхан “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа жирэмсэн байх үеийнхээ тухай илэн далангүй ярьсан байна. Тэрбээр “Миний үнэрлэх мэдрэхүй жирэмслэх бүрт маш хүчтэй болдог. Энэ нь гурван удаагийн жирэмслэлт бүрт давтагдсан” гэжээ. Түүний хэлсэээр зарим талаар давуу талтай ч, заримдаа амьдралыг нэлээд төвөгтэй болгодог аж. Учир нь бусдын бараг анзаарахгүй үнэрийг хүртэл маш хүчтэй мэдэрдэг байна.

Жүжигчин мөн хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа болон эх хүний амьдрал түүнийг илүү тэвчээртэй, өөрчлөгдөж дасан зохицох чадвартай болгосон, мөн ээж байх нь амьдралынх нь хамгийн чухал, хамгийн үнэ цэнтэй үүрэг хэвээр байгаа бөгөөд хүүхдүүд нь түүнд өдөр бүр шинэ зүйл сургаж байдаг хэмээн онцолжээ.

Натали Портман өмнөх нөхөр, бүжиг дэглээч Бенжамин Мильпьегээс хоёр хүүхэдтэй. Тэдний хүү Алеф 14 настай бол охин Амалия 9 настай юм. Харин одоо тэрбээр гурав дахь хүүхдээ хүлээж буй бөгөөд 2025 оноос хөгжимчин Танги Дестабльтай үерхэж буй юм.

Ташрамд дурдахад, жирэмсний үед үнэрлэх мэдрэхүй огцом нэмэгдэх нь олон эмэгтэйд тохиолддог түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой гэж эмч нар үздэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Ким Сү Хён ажилдаа эргэн орж, олны өмнө гарахаар боллоо

05/08/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Б.Маралжингоо сэтгэлзүйн байдлаа сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцав

05/08/2026
Оддын амьдрал Урлаг

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

05/08/2026

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026

Ким Сү Хён ажилдаа эргэн орж, олны өмнө гарахаар боллоо

05/08/2026

Дуучин Б.Маралжингоо сэтгэлзүйн байдлаа сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцав

05/08/2026

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.