Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ
Утга зохиол

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

Урлаг Урлаг06/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

XX зууны Монголын хүүрнэл болон жүжгийн зохиолын сод төлөөлөгч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаярын намтар бүхий баримтат бүтээл хэвлэлтээс гарлаа.

Тодруулбал, улс төр, нийгэм, соёл урлагийн зүтгэлтэн, цагийг эзэлсэн суу билигтний намтраас бүрддэг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын шинэ дугаар нь амьд ахуйдаа хэвлэл мэдээлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, өөрийнхөө тухай ярихаас илүү бүтээлээрээ уншигчтайгаа уулзахыг эрхэмлэдэг байсан нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Дарма Батбаярын амьдрал, уран бүтээлээр “Дарма Батбаяр” нэртэйгээр ном болон уншигчдын хүртээл болсон нь энэ юм.

Зохиолч А.Амарсайхан энэхүү 15 бүлэг бүхий номыг бүтээхдээ Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Д.Батбаярын гэр бүл, шавь нар, анд нөхөд, хамтран ажиллагсдын сонирхолтой яриа, дурсамж, тэмдэглэлүүд, зохиолчийн өдрийн тэмдэглэл, архивын материал, ховор ярилцлагуудаас эшлэн, нэгтгэн судалж баринтаглажээ.

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарма Батбаяр нь 1960 аад оны эхэн үеэс уран бүтээлээ эхэлж, 1965 онд “Гар” /хамтын/ нэртэй түүвэр нь хэвлэгдсэн бол түүнээс хойш “Жаргалын найман морь”, “Аниргүй эрвээхэй”, “Тэнгэрийн царай”, “Айсуй баярын зөн”, “Саахалтын нууранд ангир дуугарна”, ”Амрагийн тэнгэр”, “Чамд аз жаргал хүсье”, “Давалгаа бас дахин давалгаа”, “Навчисын хүүрнэл” зэрэг олон бүтээл хэвлүүлсэн нь орчин цагийн Монголын утга зохиолд содон үзэгдэл болжээ.

Түүнчлэн “Цахилж яваа гөрөөс”, “Мемонтог бүтээхүй”, “Ийнгаа миний хээр тал”, “Мөнхөөр савласан мөнх бус” зэрэг хүүрнэл зохиолын томоохон бүтээлүүд бичиж, “Шувуу бүхэн жаргалтай”, “Хайрыг хайрла” жүжгийн түүвэр, “Ирэх өдрүүдийн нар сар” яруу найргийн ном хэвлүүлсэн. Түүний бичсэн ”Бүтээхүйн зүй тогтол, сайханыг бүтээх нууц”, “Сайханыг бүтээхүйн нууц” зэрэг уран сайхны сэтгэлгээ, туурвилзүйн чиглэлийн бүтээлүүд нь олон уншигчдын бахдал талархлыг хүлээсээр байгаа билээ.

Мөн тэрбээр үндэсний хэмжээний сонгодог зохиолч төдийгүй Жан Батист Мольер, Морис Метерлинк, Жан Поль Сартр, Кобэ Абэ зэрэг зохиолчдын олон бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигчдад хүргэсэн билээ.

Нэрт зохиолч Дармын Батбаяр 1988 онд “Хайрыг хайрла”, “Мартагдсан аялгуу” жүжгийн зохиол бичсэн учир МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Цахилж яваа гөрөөс” тууж бичсэний учир Монгол Улсын Төрийн шагнал, 2008 онд шилдэг жүжгийн зохиолууд бичиж, орчин цагийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсны учир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026
Утга зохиол Урлаг

Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан дурсгалын медаль бүтээжээ

11/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.