Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Отгонтэнгэрийг зориход, 3000 жилийн түүх угтана
Аялал жуулчлал

Отгонтэнгэрийг зориход, 3000 жилийн түүх угтана

Урлаг Урлаг06/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Отгонтэнгэр хайрханыг зорин ирсэн аялагчид зөвхөн сүрлэг уул, байгалийн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй, хүрэл зэвсгийн үеэс Түрэгийн үеийг хүртэлх олон мянган жилийн түүхийг өгүүлэх археологийн үнэт дурсгалуудтай танилцах боломжтой.

Монголын төдийгүй Төв Азийн археологийн өвийн чухал бүсэд тооцогдох Отгон сумын нутагт буган чулуун хөшөө, хиргисүүр, эртний булш, тахилын онгон, буддын шашны дурсгалууд нягт төвлөрсөн нь танин мэдэхүйн аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой нөөц болж байна.

Соёлын өвийн улсын бүртгэлд Отгон сумын нутаг дахь олон арван түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Үүнд Алтан толгойн тахилын онгон, Бага Нарийны амны хиргисүүр, Бадрал багийн Хөшөө нуурын буган чулуун хөшөө, Баянбулагийн ам, Бор бургасын амны хиргисүүр, Булагийн эхний тахилын онгон, Буянт багийн төвийн хиргисүүр, Гэндэнпилийн дацан, Гялгарын амны буган чулуун хөшөө, тахилын онгон, хиргисүүр, Жаргалантын хиргисүүр, Их Нарийны амны булш, Ихэрийн дөрөлжийн хиргисүүр зэрэг олон дурсгал багтдаг.

Эдгээрийг төрлөөр нь авч үзвэл буган чулуун хөшөөд Хөшөө нуур, Гялгарын ам, Шар усны уулзварт төвлөрсөн бол хиргисүүр, эртний булшнууд Бага Нарийн, Баянбулаг, Бор бургас, Буянт, Гялгарын ам, Жаргалант, Их Нарийн, Хуягтын ам, Хүрээгийн ам, Шар усны уулзвар зэрэг олон газарт тархан байрлажээ. Харин Алтан толгой, Булагийн эх, Гялгарын ам, Хуягтын аманд тахилын онгонууд, буддын шашны дурсгалын төлөөлөл болох Гэндэнпилийн дацан мөн энэ суманд бүртгэгдсэн байна.

Судалгааны бүтээлүүдэд Отгон сумын зарим дурсгалын байршил, бүтэц, онцлогийг дэлгэрүүлэн тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Буянт багийн Хуягтын аманд орших хиргисүүр, тахилын онгон нь сумын төвөөс зүүн хойд зүгт 30 орчим км-ийн зайд байрладаг бөгөөд хоёр эгнээ зэл чулуу бүхий тахилын онгонтой. Түүний ойр орчимд олон тооны булш, хиргисүүр тархан оршдог нь уг газар эртний зан үйл, оршуулгын цогцолбор байсныг илтгэдэг.

Мөн Буянт багийн нутаг дахь Хүрээгийн амны булш, хиргисүүр нь сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-ийн зайд орших бөгөөд дугуй болон дөрвөлжин хүрээтэй бүлэг булш, хиргисүүрээс бүрдсэн археологийн цогцолбор юм. Харин Соёл багийн нутаг дахь Шар усны уулзварын буган чулуун хөшөө нь сумын төвөөс зүүн урд зүгт есөн км-ийн зайд байрладаг. Энд хиргисүүрийн тахилын байгууламж дээр гурван буган чулуун хөшөө босгосон бөгөөд булш, хиргисүүрийн цогцолбортойгоо хамт хадгалагдан үлдсэн нь судалгааны өндөр ач холбогдолтойд тооцогддог.

Судлаачдын үзэж буйгаар эдгээр дурсгал нь Монголын эртний нүүдэлчдийн түүх, зан үйл, оршуулгын уламжлал, урлагийн хөгжлийг судлах үнэт эх сурвалж болдог. Ялангуяа буган чулуун хөшөө, хиргисүүрүүд нь хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог төлөөлөл бөгөөд Монгол орны археологийн өвийн салшгүй хэсгийг бүрдүүлдэг.

Иймээс байгалийн аяллыг түүх, соёлын өвтэй хослуулан сонирхохыг Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооноос зөвлөж байна.

Түргэний амны буган чулуун хөшөөд

Хаяа нуурын буган чулуун хөшөө

Хар Согоотын булш, хиргисүүр

Тоонын давааны амны булш, хөшөө чулууд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

05/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026
Аялал жуулчлал Урлаг

Монголын хамгийн том хиймэл хүрхрээ дотоодын аялагчдын зорьж очдог газрын нэг болжээ

18/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026

Отгонтэнгэрийг зориход, 3000 жилийн түүх угтана

06/08/2026

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

05/08/2026

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.