Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв
Оддын амьдрал

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

Урлаг Урлаг06/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын дуучин, бүжигчин Тэйт МакРэй сүүлийн жилүүдэд поп хөгжмийн хамгийн анхаарал татсан залуу уран бүтээлчдийн нэг болжээ. 23 настай тэрбээр тайзан дээрх эрч хүчтэй бүжиг, хит дуунууд болон илэн далангүй байдлаараа богино хугацаанд дэлхийн хэмжээний од болсон байна.

“Variety” сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа Тэйт МакРэй алдар нэртэй амьдрал, ажилдаа хандах хандлага, хувийн харилцаа болон хөгжмийн салбарын бусад томоохон ододтой харилцдаг тухайгаа ярьжээ.

Тэйт МакРэй өөрийн уран бүтээлийг бодит амьдралаас тусдаа нэгэн төрлийн уран зөгнөл мэтээр хүлээн авахыг хичээдэг гэжээ. Түүний хувьд асар том тайзан дээр тоглолт хийх, олон мянган үзэгчийн өмнө дуулах, дэлхийн өнцөг булан бүрээр аялан тоглолт хийх нь заримдаа үнэхээр бодит бус мэт санагддаг байна. Тэрбээр карьер нь хурдацтай өсөхийн хэрээр өөрт ирж буй дарамт, хүлээлтийг зохицуулах шаардлагатай болсон тухайгаа мөн хуваалцжээ. Олны танил болохын зэрэгцээ өөрийнхөөрөө үлдэх нь түүний хувьд чухал асуудал болсон байна.

Тэйт МакРэй “Greedy”, “You broke me first” зэрэг дуунуудаараа олон улсын хэмжээнд танигдсан бөгөөд дуучин төдийгүй мэргэжлийн түвшний бүжигчин гэдгээрээ ялгардаг. Тэрбээр “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026
Оддын амьдрал Урлаг

BTS-ийн V хоёр жил хагасын турш сонсгол нь муудсан тухайгаа анх удаа ярив

12/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.