Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Аялал жуулчлал»Есөн гайхамшгийн нэг Цагаан суварга
Аялал жуулчлал

Есөн гайхамшгийн нэг Цагаан суварга

Урлаг Урлаг11/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, Мандалговь хотоос баруун урагш 156 км-т орших Цагаан суварга нь 60 орчим метр өндөр, 400 метр үргэлжилсэн эгц мөргөцөг бүхий байгалийн дурсгалт газар юм.

Эрт цагт далайн ёроолын шаварлаг хурдас салхи, усны нөлөөгөөр элэгдэж, эвдэрснээр бий болсон мөргөцгийн зарим хэсэг 90 хэмийн эгц бөгөөд зүүн талаас цайран харагддаг. Эгц цавчим мөргөцөг нь алсаас суварга мэт үзэгддэг тул Цагаан суварга хэмээн нэрлэжээ.

Зүүн талаас байшин, хот балгас мэт дүр төрх ажиглагддаг бол урд талаас тэгш тал үргэлжилж байгаад огцом хавцал болон тогтсон онцлогтой.

Цагаан суварга нь байгалийн гайхамшигт дүр төрхөөрөө дотоод, гадаадын аялагчдын сонирхлыг татдаг. Өлзийт сумын нутагт үүнээс гадна Өөш манхан, Хэвтээ босоогийн агуй, Морин толгойн цав зэрэг үзэсгэлэнт газрууд бий.

Аялагчдад зориулсан нөхцлийг бүрдүүлэх хүрээнд Цагаан суваргын орчимд автомашины зогсоол, майхан барих талбай, явган зам, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж, мэдээллийн самбар бүхий отоглох цэг байгуулжээ.

Цагаан суварга нь Дэл, Хөнжилийн уулын хамт тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг бөгөөд орчны цэвэр цэмцгэр байдлыг хангах, байгалийн унаган төрхийг хадгалахад анхаарч ажиллахыг Дундговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Т.Эрдэнэзаяа хэлэв.

Гэрэл зураг: Э.Мөнхчулуун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Аялал жуулчлал Урлаг

Өвөрмөц тогтоцтой Домбон цохио

16/10/2026
Аялал жуулчлал Урлаг

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Аялал жуулчлал Урлаг

Сурагчид нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газруудаар аялжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.