Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна
Хувцас загвар

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

Урлаг Урлаг11/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын шагналт жүжигчин Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцас, гоёлын эд зүйлсээ дуудлага худалдаагаар худалдахаар “Christie’s” дуудлага худалдааны ордонтой хамтран ажиллаж байна.

Энэхүү онлайн дуудлага худалдаа есдүгээр сарын 1–15-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд кинонд гардаг хувцас, гоёл чимэглэл болон бусад загварын эд зүйлсийг багтаах ажээ.

Дуудлага худалдаанд киноны гол дүрүүдийн өмссөн нийт 20 багц хувцас, аксессуар багтах бөгөөд үүнд Мэрил Стрипийн бүтээсэн Миранда Пристли, Энн Хэтэуэйн бүтээсэн Энди Сакс, Эмили Блантын бүтээсэн Эмили Чарлтон зэрэг дүрүүдийн хувцаснууд багтжээ. Мөн Лэди Гага, Симон Эшли зэрэг уран бүтээлчдийн кинонд өмссөн хувцаснууд худалдаалагдана.

Тухайлбал, Энн Хэтэуэйн кинонд өмссөн “Gabriela Hearst” брэндийн даашинз, Мэрил Стрипийн дүрийн хувцаснуудаас “Dries Van Noten” брэндийн гоёлын хүрэм болон “Schiaparelli”-ийн хувцас, мөн Эмили Блантын зүүсэн “Tiffany & Co. Elsa Peretti Bone Cuff” бугуйвч, “Valentino” брэндийн гутал болон бусад ховор эд зүйлсийг худалдаална.

Энэхүү дуудлага худалдааг Мэрил Стрип өөрөө санаачилсан бөгөөд цугласан орлогыг Сэтгүүлчдийг хамгаалах хороо (Committee to Protect Journalists) болон Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөл (Council of Fashion Designers of America)-д хандивлах юм.

Мөн дуудлага худалдаанд орох эд зүйлсийг Нью-Йорк дахь “Christie’s”-ийн “Rockefeller Plaza” салбарт есдүгээр сарын 8–13-нд олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Диана гүнжийн “өшөө авалтын даашинз”-ыг дуудлага худалдаагаар худалдана

11/09/2026
Кино Урлаг

Мег Райаны “You’ve Got Mail” киноны 90-ээд оны загвар намрын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байна

10/09/2026
Хувцас загвар Урлаг

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.