Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг12/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн урлагийн түүчээ зураач С.Машбат “Би 50 жил зурлаа” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. “Би 50 жил зурлаа” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Зураач С.Машбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд тэрбээр 1976 онд Дүрслэх урлагийн сургуулийн зураасан зураг, график мэргэжлээр, 1987 онд Болгарын үндэсний дүрслэх урлагийн академийг плакат зургийн мэргэжлээр тус тус дүүргэжээ. Мэргэжлийн боловсон хүчнээр Соёл урлагийн их сургуулийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургууль, Соёл сургууль гэх мэт улсын болон хувийн сургуулиудад багшилж Ногоон морь нийгэмлэг, орчин үеийн урлагийн “Хөх нар” холбоо, Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд уран бүтээлээ туурвихаас гадна одоогоор “Корпорейт арт галерей”-г үндэслэн үйл ажиллагаа явуулж буй.

Тэрбээр 1994, 1996, 1998 онд Монголын урлагийн түүхэнд байр суурь эзэлж болохуйц анхдагч модернизмын үзэсгэлэнгүүдийн төлөөлөл болох “Retro Spectare 1,2,3” хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж оролцон өнөөдрийг хүртэл дотоодын болон гадаадын Малайз, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээлийн арга хэмжээнд идэвхитэй оролцож буй бүтээлч билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.