Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Амьтны ертөнц»Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Амьтны ертөнц

Аргаль хамгаалах олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Урлаг Урлаг13/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцын хүрээнд аргаль бүхий улс орнууд хамтран олон улсын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Конвенцын зүгээс уг төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, улс орнуудад дэмжлэг үзүүлэх, зохицуулах үүрэг бүхий байгууллагаар Германы байгаль хамгаалах холбоо олон улсын байгууллага болох “NABU”-г сонгосон.

Тус байгууллагын төлөөллийг БОУАӨЯ-ны холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад аргаль хамгааллын 2024–2032 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “NABU” байгууллагыг төлөөлөн, олон улсын зохицуулагч Халил Каримов (Khalil Karimov) оролцов.

Монгол Улс аргаль хамгааллын үндэсний төлөвлөгөөг боловсруулан баталж, тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, тодорхой ашиглалтын нөөц бүхий газрыг агнуурын бүсэд хамруулж, менежмент хариуцагчид хариуцуулан судалгаа тооллогын дүнд үндэслэн тогтвортой ашиглалтыг явуулж байгаа болон хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцууллаа.

Монгол Улсад аргалийн популяцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах, тархац нутаг болон амьдрах орчныг хамгаалах, нүүдэл шилжилтийн зам, экологийн холбоос нутгийг хадгалах, судалгаа, мониторингийн тогтолцоог бэхжүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн чухал байгааг онцлов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин Сальма Хайек 60 нас хүрч байна

02/09/2026

“Dzud” кино энэ сарын 4-өөс үзэгчдэд хүрнэ

02/09/2026

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.