Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг14/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богд хааны ордон музей нь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Конвенцын талуудын зохион байгуулж байгаа COP-17 хурлын арга хэмжээнд зориулан “Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэнг өнөөдөр /2026.08.14/ дэлгэлээ.

Өндөр гэгээн Занабазарыг Төвдийн Жононба ёсны агуу соён гэгээрүүлэгч, түүхч, тарнийн их мастер Жавзан Дарнатын (1575–1634) хойд дүрээр тодруулжээ. Иймээс “Жавзандамба” гэх цол нь Жонон ёсны Дарнат ламаас уламжлагдан Монголд ирсэн юм.

Бурхны шашны нууц тарнийн Галазагда (Калачакра. Дүйнхор. Цагийн хүрдэн.) ёсны арга техникийг бүрэн гүйцэд хадгалж, дагнаж бясалгадаг гол сургууль нь Жононба юм.

Гадаад ертөнцөд жил бүр дөрвөн улирал солигддог шиг, хүний биед хүүхэд нас (хавар), залуу нас (зун), өтөл нас (намар), үхэл (өвөл) яг ижил хэмнэлээр явагддаг. Хүний нэг өдрийн амьсгалын тоо (21600) нь гадаад ертөнцийн нарны жилийн замнал, одон зурхайн хэмжигдэхүүнтэй математик хуваарилалтаар яг таардаг. Дүйнхорын бясалгалаар хүн гадаад ертөнцийг засах гэж оролдохгүйгээр, зөвхөн өөрийн дотоод сэтгэл ба биеийн судал хий энергийг засах замаар гадаад ертөнцийн нөлөөг өөрчилдөг.

Монголын бурханы шашин (Гэлэгба урсгал) доторх Калачакрагийн зан үйл, онол, уламжлал нь Жонон ёсны Дарнат багшаас Богдуудаар дамжин иржээ.

IV Богд Жавзандамба 1806 онд Их хүрээнд Дэчэнгалавын сүм буюу Дүйнхэр дацанг үүсгэн байгуулж Монголын нууц тарнийн сургуулийн эхийг тавив. VIII Богд Жавзандамбын Шаравпэлжээлин хэмээх Ногоон ордонг Галазагдын орон Дүйнхорын хот мандал болгож хувиргасан юм. Монголыг Шамбалын орон гэж, VIII Богд нь умар зүгийн Шамбалын орны эзэн гэж хүлээн зөвшөөрсөн бичгийн баримтууд үлджээ.

Энэ удаагийн “Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэнд Богдын ордонд буй Цагийн хүрдний номлолтой холбоотой дурсгалуудыг дэлгэн үзүүлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.