Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ
Үзэсгэлэн

“Дотор тэнгэр” үзэсгэлэн “Тэнгэрийн зөн”-гөөр үргэлжилнэ

Урлаг Урлаг18/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч, хөх илдэт Э.Мягмардорж “Дотор тнгри” болон “Тэнгэрийн зөн” уран бичлэгийн бие даасан үзэсгэлэнгүүдийнхээ албан ёсны нээлтийг наймдугаар сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уран бүтээлчийн санаачилсан “Тнгриз” төслийн цуврал үзэсгэлэнгийн эхнийх болох “Дотор тнгри” /Дотор тэнгэр/ үзэсгэлэнг энэ сарын 5-наас “Skywing сenter”-т дэлгээд буй юм. “Мөн чанарыг эрэлхийлэгч хүн болгонд зориулав” хэмээн уран бүтээлчийн тодотгож буй тус үзэсгэлэнд хүний дотоод оршихуй, ухамсар, өөрийн доторх тэнгэрийг эрэлхийлсэн орон зайн бүтээлүүд нь багтсан байна. Харин эдгээр эрэл, мэдрэмж, зөн совингийн цаана орших хүн ба тэнгэрийн харилцааг гүнзгийрүүлж, илүү өргөн хүрээнд илэрхийлэхийг эрмэлзсэн бүтээлүүдээ “Тэнгэрийн зөн” үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөжээ.

Энэ тухайд уран бүтээлч Э.Мягмардорж, “Хүний дотоод тэнгэрээс тэнгэрлэг зөн мэдрэмж рүү чиглэсэн уран сайхны эрэл хайгуулыг энэ хоёр үзэсгэлэнгийн бүтээлүүдээрээ олон нийтэд хүргэхийг зорьсон.  “Дотор тнгри” нь уран бичлэг, дүрслэх урлаг, монгол гүн ухаан, дотоод ухамсрын аяллыг нэгтгэсэн үзэсгэлэн юм. Энэ нь бэлгэдэлт зургаан орон зайгаас бүтэх бөгөөд гадаад ертөнцөөс дотоод оршихуй руу аажмаар шилжих эргэцүүлэл, бясалгал, мэдрэмжийн аялал байхаар зохиомжилсон .“Дотор тнгри” үзэсгэлэнд өгүүлсэн тэр эрлээс төрөх мэдрэмж, зөн, чиглэлийг “Тэнгэрийн зөн” үзэсгэлэндээ илэрхийлнэ. Энэ нь үзэгчийг зөвхөн бүтээл үзэх биш дотоод мөн чанар оршихуйтайгаа уулзах орон зайд урьж буйгаараа нэн онцлог гэж хэлж болно” хэмээн тодорхойлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эвхмэл бичгийн гайхамшгийг харуулах “Отгонбаатарын оролдлогоос” үзэсгэлэн дэлгэлээ

04/09/2026
Үзэсгэлэн Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэнгээ нээв

03/09/2026
Үзэсгэлэн Урлаг

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026

Фредди Меркури өнөөдөр 80 нас хүрэх байлаа

07/09/2026

Загвар өмсөгч, фитнесс модель Э.Эрдэнэцогтыг нас барсан гэх мэдээлэл худал

07/09/2026

Өнөөдөр дуучин, хийлч Ц.Энгүүний төрсөн өдөр

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.