Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна
Кино

“Академи авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлөх кино бүтээлийг сонгон шалгаруулна

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн кино академи (Academy of Motion Picture Arts and Sciences – AMPAS)-иас зохион байгуулдаг “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Кино урлагийн зөвлөлийн ажиллах журмын 2.10.7 дахь заалтын хүрээнд “Академи Авардс”-д бүтээл нэр дэвшүүлэх эрхийг Монгол Улсын кино урлагийн салбарыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл эзэмшдэг. Тус эрхийн дагуу “Олон улсын шилдэг кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад бүтээл нэр дэвшүүлэх Үндэсний сонгон шалгаруулах хороо (National Selection Committee)-г байгуулан ажиллаж байна.

“Академи Авардс” буюу 99 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Үндэсний сонгон шалгаруулах хороо нь 2025-2026 онд бүтсэн Монгол кино бүтээлийг сонгон шалгаруулах гэж байна.

2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 19:00 цаг хүртэл доорх холбоосоор хандан бүтээлээ бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх https://forms.gle/nACcXQpVXAq8wqAZ7

Шалгаруулалтын дүрэм, журмын дэлгэрэнгүйг дараах холбоосоор авна уу:

https://www.oscars.org/oscars/rules-eligibility

Холбоо барих утас: (+976 51 262226)

Санал хүсэлт, тодруулгыг: [email protected] хаягаар ирүүлнэ үү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026
Кино Урлаг

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026
Кино Урлаг

Эллен Бёрстин Венецийн кино наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагнал хүртлээ

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.