Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна
Кино

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жо Ин Соны тоглосон бүтээлүүд дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадмуудад өрсөлдсөөр байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард түүний тоглосон “Hope” кино Каннын олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, хамгийн нэр хүндтэй шагнал болох “Алтан далдуу мод”-ны төлөө өрсөлдсөн юм.

Тэгвэл тэрбээр тун удахгүй нээлтээ хийх найруулагч И Чан Дуны “Possible Love” бүтээлээрээ ирэх есдүгээр сард болох Венецийн 83 дахь удаагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт багтаж, “Алтан арслан” шагналын төлөө өрсөлдөхөөр албан ёсоор сонгогджээ.

164 минут үргэлжлэх “Possible Love” кинонд амьдралынх нь нөхцөл байдал өөр хоёр гэр бүлийн тухай өгүүлнэ. Ажлаасаа халагдсан эр болон түүний эхнэр, баримтат кино бүтээгч болон түүний нөхөр гэсэн хоёр хосын зам огтлолцсоноор тэдний амьдралын ялгаа, нуугдмал хүсэл тэмүүлэл ил гарч эхэлдэг байна.

“Possible Love” киног Венецийн наадмын дараа Торонтогийн олон улсын кино наадамд тусгай хөтөлбөрөөр гаргахаар төлөвлөсөн бөгөөд Өмнөд Солонгосын кинотеатруудад есдүгээр сарын 23-нд нээлтээ хийж, харин дэлхий даяарх үзэгчдэд арваннэгдүгээр сарын 6-наас “Netflix”-ээр хүргэхээр товложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Кино Урлаг

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.