Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ
Оддын амьдрал

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Сандра Буллок олон жилийн хамтран амьдрагч, гэрэл зурагчин Брайан Рэндэллийг нас барсны дараах хүнд хэцүү үеийнхээ талаар анх удаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “SmartLess” подкастад оролцох үеэрээ Рэндэллийн өвчин болон түүний үхэлтэй холбоотой олон зүйлийг олон нийтээс нууцалж ирсэн шалтгаанаа тайлбарласан байна.

Брайан Рэндэлл 2023 оны наймдугаар сард 57 насандаа амиотрофийн хажуугийн хатуурал (ALS) өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрбээр уг өвчинтэй гурван жилийн турш тэмцсэн бөгөөд оношоо олон нийтэд мэдээлэхгүй байхыг өөрөө хүссэн байна. Сандра Буллокийн хэлснээр Рэндэлл түүнээс өвчнийх нь талаар бусдад ярихгүй байхыг хүссэн тул жүжигчин түүний хүслийг хүндэтгэжээ. Гэвч энэ нь Сандра Буллокийн хувьд маш их сэтгэлзүйн дарамт болсон байна.

Тэрбээр Брайн Рэндэлл нас барахаас дөрвөн жилийн өмнөас биеийн байдал нь муудаж, амьдрал нь аажмаар өөрчлөгдөж эхэлсэн, өвчин зөвхөн тэдний харилцаанд бус, гэр бүлд нь ч хүндээр нөлөөлсөн, хайртай хүнээ асрахын зэрэгцээ хүүхдүүдээ ирээдүйд болох зүйлд бэлтгэх шаардлагатай байсан гэдгээ хуваалцжээ.

Сандра Буллок, Брайан Рэндэлл нар 2015 онд харилцаагаа эхлүүлсэн бөгөөд олон жилийн турш хувийн амьдралаа хэвлэл мэдээллийн анхаарлаас хол байлгахыг хичээсэн юм.

2023 онд Брайн Рэндэллийг нас барсны дараа Сандра Буллок уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлаж, хүүхдүүдтэйгээ хамт байж, сэтгэл санаагаа нөхөн сэргээхэд анхаарсан байна.

Одоо харин Сандра Буллок уран бүтээлдээ эргэн орж, Николь Кидмантай хамт “Practical Magic 2” кинонд тоглож буй. Тус кино 2026 оны есдүгээр сарын 11-нд нээлтээ хийхээр товлогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026
Оддын амьдрал Урлаг

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026
Оддын амьдрал Урлаг

MC Beatz буюу Д.Тэмүүжин: Фэйсбүүкийг гурван жил хааж үзэх хэрэгтэй

08/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.