Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө
Дуу хөгжим

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Метал хамтлаг “Demon Hunter” өөрсөдтэй нь ижил нэртэй киноноос болж “Netflix”-ийг шүүхэд өглөө. “Netflix” компани “Kpop Demon Hunters” кинонд түшиглэж дэлхийг тойрон аялан тоглолт хийх болсон. Гэвч энэ санаа нь 25 жилийн турш дэлхийг тойрон уран бүтээлээ толилуулж буй “Demon Hunter” хамтлагийн үзэл санааг бараг бүрэн хуулбарласан гэж үзэж байна.

Иймээс “Demon Hunter” хамтлагийн гэрээт компани “Hyde Lane” наймдугаар сарын 18-ны өдөр “Netflix Studios” болон тоглолтын зохион байгуулагч “AEG Presents” компанийг хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэсэн гэж буруутгаж, шүүхэд өгчээ.

Нэгэн бага насны хүүхэд “Demon Hunter” хамтлагийн тоглолтын тасалбарыг “Kpop Demon Hunters”-тай андуурч худалдаж авснаас энэ хэрэг эхтэй. Эцэг эх нь тухайн тоглолтыг хүүхдэд тохиромжтой гэж үзсэн тул мэдэлгүйгээр 500 ам.доллараар тасалбар авчихсан байжээ. Энэ талаар гомдол мэдүүлсэн цахим шууданг “Demon Hunter” хамтлагийнхан шүүхийн нэхэмжлэлдээ багтаажээ.

Үүнээс гадна өөр андуурагдсан тохиолдлууд ч бий. Тухайлбал, нэгэн телевизийн продюсер “Demon Hunter” хамтлагийг “Kpop Demon Hunters” гэж бодоод холбогдсон тохиолдол гарсан аж. Мөн цахим сүлжээнд тэднийг “Kpop Demon Hunters”-тай андуурч таг хийх тохиолдол ч гардаг байна.

“Demon Hunter” хамтлаг түрэмгий маягийн хэрнээ сэтгэл хөдлөлийн өнгө аяс агуулсан хүнд метал урсгалаар тоглодог. Тэд өнгөрсөн оны есдүгээр сард 12 дахь цомгоо гаргажээ. Мөн “Spotify” дээр тогтмол 350 мянга орчим сонсогчтой. Гэтэл “KPop Demon Hunters” нь сардаа тогтмол 27 сая сонсогчтой.

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ээс “KPop Demon Hunters” нэрийг хөгжим, тоглолт, бараа бүтээгдэхүүнд ашиглахаа болихыг шаардахын зэрэгцээ тодорхойгүй хохирлыг барагдуулахыг хүсчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.