Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ
Оддын амьдрал

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн алдарт реппер Lil Pump-ийг Украины “Миротворец” буюу “Peacemaker” цахим мэдээллийн санд бүртгэсэн талаар Оросын TASS агентлаг мэдээллээ. Тус цахим хуудсанд түүнийг ОХУ-ыг олон нийтийн өмнө дэмжсэн гэх үндэслэлээр мэдээллийн санд оруулсан байна.

“Миротворец” сайт нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзсэн хүмүүсийн талаарх мэдээллийг нийтэлдэг. Тус мэдээллийн санд өмнө нь Крым болон Донбасст зорчсон, мөн Украины эрх баригчид болон тус улсын байр суурийг шүүмжилсэн гэж үзсэн сэтгүүлчид, улс төрчид, уран бүтээлчдийн нэр багтаж байжээ.

Жинхэнэ нэр нь Газзи Гарсиа болох Lil Pump нь “SoundCloud” платформоор дамжуулан уран бүтээлээ түгээж, 2010-аад оны дунд үеэс олонд танигдсан юм. Түүний “Gucci Gang” дуу олон улсад хит болж, анхны цомог нь “Billboard 200” жагсаалтын эхний гуравт бичигдэж байсан билээ.

TASS агентлагийн мэдээлснээр Lil Pump наймдугаар сарын 20-нд Москвад хүрэлцэн ирсэн бөгөөд наймдугаар сарын 22-нд ОХУ-д анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тэрбээр өмнө нь ОХУ-д очиж, тус улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Орос дахь шүтэн бишрэгчдэдээ хайртайгаа илэрхийлж байжээ.

Мөн Lil Pump TASS-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ыг өөрийн тоглолт хийж байсан улс орнуудаас хамгийн шилдэг нь хэмээн онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026
Оддын амьдрал Урлаг

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026
Оддын амьдрал Урлаг

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.