Холливудын жүжигчин Мэтт Дэймон гэр бүлийнхээ хамт Диснейлэндэд зочилж, охин Жиагийнхаа 18 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ.
Өдгөө 55 настай жүжигчин Мэтт Дэймон, эхнэр Лучиана болон дөрвөн охин болох Алексиа, Изабелла, Жиа, Стелла нарын хамт Диснейлэндийн паркаар зочилсон байна. Тэд энэ үеэр гэр бүлийнхээ дурсгалт зургийг авахуулжээ.

Төрсөн өдрийн баярт зориулан гэр бүлийнхэн ижил загвартай футболк өмссөн нь олны анхаарлыг татсан байна. Жиагийн футболк дээр “Birthday Girl” буюу “Төрсөн өдрийн охин” гэж бичсэн бол гэр бүлийн бусад гишүүдийн хувцсан дээр “Birthday Crew” буюу “Төрсөн өдрийн баг” гэсэн бичигтэй байжээ.
Мэтт Дэймон болон Лучиана нар 2005 онд гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн охинтой юм.

