Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна
Театр

“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд толилуулна

Урлаг Урлаг26/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Чунчоны олон улсын хүүхэлдэйн фестивальд оролцохоор хүлгийн жолоо залах гэж байна.

Тус фестивалийн тайзнаа найруулагч Б.Анхбаатарын бүтээл, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 2025 оны онцлох уран бүтээл болох “Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгийг олон улсын үзэгчдэд толилуулах аж. Мөн “Одиссей” жүжгийг олон улсын фестивалийн тайзнаа хүргэхийн өмнө Монгол Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа цөөн удаа тоглохоор болжээ.

Эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулсан энэхүү пластик хүүхэлдэйн жүжиг нь хөдөлгөөн, дүрслэл, хөгжим, гэрлийн уран зохицлоор өгүүлэмжээ бүрдүүлдэг. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр арван жил тэнүүчилсэн Одиссейн замд учрах сорил, мангас, бурхан тэнгэрүүдийн ертөнц үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтөлнө. Үггүй жүжгийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж, сонгодог туульсыг орчин үеийн өнгө төрхөөр дахин амилуулж байна. Эртний домгийн гүн утга, орчин цагийн тайзны урлагийн нийлэмж нь үзэгчдийн төсөөллийг шинэ түвшинд хүргэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

12/09/2026
Театр Урлаг

УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

11/09/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид олон улсын фестивальд оролцохоор хүлгийн жолоо заллаа

11/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.