Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ
Оддын амьдрал

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

Урлаг Урлаг27/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын алдарт “BigBang” хамтлагийн ахлагч G-Dragon олон жил хамтран ажилласан менежерүүд болон гол ажилтнууддаа хэдэн зуун сая воны үнэ бүхий тансаг орон сууц бэлэглэсэн гэх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татаж байна.

38 настай уран бүтээлч уг бэлгээ дөрөвдүгээр сарын сүүлээр өөрийн “Team GD” багийн зарим менежер, гол ажилтнуудад өгсөн гэж “8Days” мэдээлжээ. Тэдний хэн болохыг албан ёсоор зарлаагүй ч G-Dragon-той  уран бүтээлийн анхны үеэс нь буюу бараг 20 жилийн турш хамт ажилласан хүмүүс гэж мэдээлсэн байна.

G-Dragon өмнө нь ажилтнуудынхаа талаар ярихдаа “Миний хэрэгцээ хоёрдугаарт, миний хүмүүсийн гэр орон нэгдүгээрт” хэмээн хэлж байсан гэх мэдээлэл бий.

Түүнчлэн Хятадын 163.com порталын мэдээлснээр G-Dragon 2025 онд өөрийн харьяалагддаг “Galaxy Corporation”-оос 65 тэрбум воноос дээш буюу ойролцоогоор 44 сая ам.долларын орлого олжээ. Мөн Сөүл хотод 8.8 тэрбум воны үнэлгээтэй барилга эзэмшдэг бөгөөд түүний үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ цэнэ 56 тэрбум вон орчимд хүрдэг гэж мэдээлсэн байна.

G-Dragon ажилтнууддаа өндөр үнэтэй бэлэг өгдөгөөрөө өмнө нь ч олны анхаарлыг татаж байжээ. Түүний ажилтнууд салбарын дунджаас хоёр дахин өндөр цалин авдаг гэх мэдээлэл байдаг бөгөөд алт, алмааз, бугуйн цаг зэрэг үнэтэй бэлэг авч байсан тухай мэдээллүүд гарч байсан юм.

Мөн эмэгтэй ажилтнууд нь жирэмсэн болсон тохиолдолд алтан эдлэл бэлэглэдэг, дэлхийн аялан тоглолтынхоо үеэр бүжигчин бүрт 1.65 сая воны үнэтэй зүүлт өгсөн гэх мэдээлэл ч бий.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин Л.Насанбуян хоёр жил долоон сарын турш үргэлжилсэн шүүхийн маргаанаа ялж дуусгалаа

27/08/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026
Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026

Жүжигчин Тим Карри 80 насандаа таалал төгслөө

27/08/2026

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.