Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна
Кино

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

Урлаг Урлаг30/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Уилл Смит хоёр жилийн дараа шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ. Тэрбээр Австралийн Сидней хотод “Supermax” нэртэй адал явдалт, тулаант триллер кинонд тоглож байна.

Өдгөө 57 настай жүжигчний тоглож буй “Supermax” кино нь дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай шоронгуудын нэгэнд гарсан хүн амины хэргийг мөрдөн шалгаж буй Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтны тухай өгүүлэх аж. Уилл Смит киноны гол дүр болох Рекс нэртэй FBI-ийн ажилтны дүрийг бүтээж байна.

Түүнтэй хамт Анна София Робб FBI-ийн өөр нэг ажилтны дүрд тоглох бол Майкл Жексоны зээ хүү Жафар Жексон мөн тус кинонд дүр бүтээжээ.

Киноны найруулагчаар Дэвид Гордон Грин ажиллаж байгаа бөгөөд зохиолыг Дэвид Вэйл, Дэвид Ж. Розен нар бичсэн байна. Уилл Смитийн “Westbrook” продакшн уг бүтээлийг “Amazon MGM Studios” болон “Miramax”-тай хамтран бүтээж байгаа аж.

“Supermax” киног дэлхий даяар “Prime Video” стриминг үйлчилгээгээр гаргахаар төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026
Дуу хөгжим Урлаг

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026
Дуу хөгжим Урлаг

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026

“Холливууд инээмсэглэл” Камерон Диаз 54 нас хүрлээ

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.