Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»“Жангар” наадам тав дахь жилдээ болно
Үзвэр

“Жангар” наадам тав дахь жилдээ болно

Урлаг Урлаг24/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүс нутгийн залуучуудад зориулсан “Жангар” наадам тав дахь жилдээ үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэгт болно.

“Жангар” наадмыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас санаачлан, ганц бие залуучуудын хүрээнд зохион байгуулдаг Монголын анхны бөгөөд томоохон энтертайнмент эко-фестиваль юм. Энэхүү үйл ажиллагаа нь залуучуудын харилцаа холбоог өргөжүүлэх, шинэ танилтай болох, чөлөөт цагаа байгаль дунд зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сум, үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэгт 21 аймаг, нийслэл хот болон ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос ирсэн 18-аас дээш насны залуус цуглардгаараа онцлогтой юм.

Наадамд оролцогчдод зориулан соёл хүмүүжлийн илтгэл, урлагийн тоглолт,  спортын олон төрлийн тэмцээн уралдаан болох тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайлбал, залуучуудын гэр бүл төлөвлөлт, ургийн бичиг хөтлөх аргазүйн сургалт мэдээллийг өгөх мөн элсний волейбол, элсний сумо, олс таталт гэх мэт залууст зориулсан үйл ажиллагаа өрнөнө гэв.

Тавдахь жилдээ зохиогдох “Жангар” наадам өнөө жил долоодугаар сарын 26-29-нд болох юм.

Ташрамд, Монголын долоодахь том нуур болох Дөргөн нь Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин зэрэг гурван сумын заагт орших баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур юм. Улаанбаатар хотоос 1300 км зайтай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.