Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа
Утга зохиол

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг01/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Рeнчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан “Р.Чойном-90” судлал, шинжлэлийн улсын уралдааныг зарлажээ.

Тус уралдааны зорилго нь үндэсний уран зохиолын судлал, шинжлэлийн хөгжлийг дэмжих, ач холбогдлыг таниулах, судалгааны уран бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, Р.Чойномын зохиол, уран бүтээлийг шинэ арга зүйгээр гүйнзгийрүүлэн судлах, нийгэм, улс төр, соёл урлаг, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмэр, үнэт зүйлсийг нээн таниулах, Чойном судлалыг хөгжүүлэхэд оршино.

Судлал шинжлэлийн уралдааны бүтээл нь тус уралдааны зорилгын хүрээнд Р.Чойномын намтар, уран бүтээл судлалын дараах чиглэлтэй байх аж.

Үүнд:

  • Зохиолчийн эх бичиг, намтар судлал, зохиолчийн хөдөлмөр, урлан судлал
  • Зохиолчийн уран бүтээлд хийсэн уран зохиолын судлал, харьцуулсан судлал, уламжлал, шинэчлэлийн судалгаа, дүн шинжилгээ
  • Зохиолчийн туурвил зүйн шинж, онцлог
  • Зохиолчийн уран бүтээлийн монгол хэлний үгийн сангийн баялаг илэрхийлэл, судлал, зохиол бүтээл дэх монгол үндэсний сэтгэлгээ, нүүдэлчдийн ахуй, өв ухаан, сэтгэлгээ, зан заншил, соёлын илэрхийлэл, дүрслэл
  • Зохиолын дүр судлал, дүрийн сэтгэл зүй
  • Зохиолчийн уран бүтээлийн үнэт зүйлс, оюуны үндэсний өв уламжлал
  • Зохиолчийн намтар, уран бүтээлд хийсэн бусад судалгаа, шинжилгээ.

Уг уралдаанд багш, уран бүтээлчид, зохиолчид, утга зохиол, хэл шинжлэл, урлаг, соёл, түүх, монгол судлаач зэрэг бүхий л салбарын судлаачид, эрдэмтэд болон урлаг соёл, утга зохиол, монгол хэл бичиг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр болон ахисан түвшинд суралцаж буй оюутан, суралцагчид оролцох боломжтой.

Мөн уралдааны бүтээлийг 2026 оны аравдугаар сарын 31-ний дотор [email protected] цахим хаягаар илгээх юм. Нийт шагналын сан 11 сая төгрөг аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026
Утга зохиол Урлаг

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.