Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг02/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зураач, судлаач М.Батзориг бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ “Гарц орц” нэртэйгээр “Бий” контемпорари арт галерейд дэлгэх гэж байна.

Тус үзэсгэлэнд зураач М.Батзоригийн сүүл үед хийсэн 60 орчим бүтээлийг дэлгэх бөгөөд гэрэл зураг, хэвлэл, тосон болон акрил, зураасан зураг, коллажын техник ашигласан холимог медиа бүтээлүүд нь зураачийн өөрийнх нь дурсамж, өнөөгийн нийгмээсээ мэдэрч буй өвөрмөц мэдрэмжүүдийг өөрийнхөө визуаль хэлтэй сүлсэн сюрреалист өнгө аястай.

Мөн уг үзэсгэлэнгийн үеэр М.Батзоригийн гурав дахь ном болох “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлага” хэмээх орчин үеийн монголын дүрслэх урлагийн товч түүхийн номыг нээнэ. Уг номонд 1968-2020 он хүртэлх цаг хугацаанд шинэ арга, барил нэвтрүүлсэн хэмээн үзэж болох 27 бүтээлч, гурван уран бүтээлийн нийгэмлэгийг сонгон авч тэдний цаг үедээ бий болгосон өвөрмөц, бүтээлч барил, гадаад хийгээд дотоод нөлөөллийг тодруулах замаар монголын дүрслэх урлагийн сэтгэлгээ орчин үежсэн явцыг тодруулахыг зорьсон болно.

“Гарц орц” үзэсгэлэн есдүгээр сарын 4-27-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Байнгын үзэсгэлэн 2026”-д Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг толилуулж байна

28/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улс “Eurovision Asia 2026” уралдаанд албан ёсоор нэгдлээ

02/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.