Монголын зураасан зургийн урлагийн томоохон төлөөлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр /2026.09.02/ нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн уран бүтээлийн замналыг төлөөлөх график, усан будаг, хөрөг, байгаль, монгол ахуй, түүх соёлын сэдэвт бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа 1978 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг “Хавар”, “Намар” болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ. 1984, 1988 онд Улаанбаатар хотноо бие даасан үзэсгэлэн, 1988 онд Москва хотод бие даасан үзэсгэлэн, 1989 онд ЗХУ-д бие даасан үзэсгэлэн, 1993 онд Францын Парис хотноо бие даасан үзэсгэлэн, 1994 онд Италийн Милан хотноо бие даасан үзэсгэлэн, 1996 онд Францын Парис хотод бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байв.


