Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»НҮБ-ын Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэнэ
Нийгэм

НҮБ-ын Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэнэ

Урлаг Урлаг20/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7585673523d8cbcedb5a119112183122014-09-20-13-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд 2001 оноос хойш энэ өдрийг хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй” хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад уламжлал ёсоор есдүгээр сарын 21-нд Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон дээр тэмдэглэх гэж байна.

Уг арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны төлөөх мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дахь шашны төлөөллүүд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, төр засгийн болон олон нийтийн төлөөлөл оролцох аж. Арга хэмжээг нээж НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг уншиж танилцуулаад, зул өргөж, Энх тайвны хонхыг цохих юм байна. Дараа нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашнуудын төлөөлөл Хинду, Иудей, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто шашны Оомото Монгол Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Христийн шашны төлөөлөл Католик Сүм, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Бахай шүтлэг зэрэг шашнууд үүсэл, он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин зул өргөж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг үйлдэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026

“Амьд байхыг хориглоно” бол бодит явдлаас сэдэвлэн кино шиг бичигдсэн зохиол

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.