Богд хааны ордон музейд хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатарын эвхмэл бичгийн “Отгонбаатарын оролдлогоос” бие даасан үзэсгэлэнг толилуулж байна.
Эх хэлний өдөрт зориулан Богд хааны ордон музей болон Монголын Каллиграфийн Урлагийн Нэгдсэн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд гарч буй уг үзэсгэлэн аравдугаар сарын 5-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.


