Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
Оддын амьдрал

Дуучин A Cool буюу Б.Анхбаярыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Урлаг Урлаг03/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “The Hu” хамтлагийн тоглолтын дараа буюу наймдугаар сарын 8-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж, эргэн тойрны эд зүйлсийг нь эвдэж танхайрсан хэрэгт холбогдсон байдаг.

Улмаар тухайн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл A Cool-д холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Б.Анхбаяр нь архи согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлээд байгаа аж.

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр нь өнгөрсөн наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Үйл ажиллагаа, олон нийтийн тоглолт, маркетинг хариуцсан албанд томилогдон ажиллаж байжээ.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/-ийн 1-д “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.