Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ
Дүрслэх урлаг

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

Урлаг Урлаг04/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн Баруун Йоркшир дахь Ностелл эдлэнд хадгалагддаг Томас Мор болон түүний гэр бүлийг дүрсэлсэн ховор бүтээлийг орчин үеийн шинжлэх ухааны аргаар олон нийтийн нүдэн дээр судлахаар болжээ.

Үндэсний сангаас хэрэгжүүлж буй энэхүү нээлттэй өв судлалын төсөл нь урлагийн бүтээлийг ихэвчлэн хаалттай лабораторид шинжилдэг уламжлалаас ялгаатай бөгөөд зочдод судалгааны үйл явцыг шууд ажиглах боломж олгож байгаагаараа онцлог юм.

Тус бүтээл нь Английн VIII Генри хааны лорд канцлер асан Томас Морын гэр бүлийн гурван үеийнхнийг дүрсэлсэн, 2.5 метр өндөр, 3.4 метр өргөн хэмжээтэй томоохон хөрөг юм.

Уг зураг нь XVI зууны нэрт зураач Ханс Холбейн Багагийн анхны бүтээлийн хамгийн үнэн, бодит хэмжээтэй хадгалагдан үлдсэн хувилбаруудын нэг гэж үздэг. Холбейны эх зураг 1752 онд гарсан гал түймэрт устсан ч түүний бэлтгэл зураг болон хэд хэдэн хуулбар өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

Судалгааг Кембрижийн Фицвиллиам музейн “Hamilton Kerr Institute”-ийн мэргэжилтнүүд найман өдрийн турш явуулах бөгөөд тэд макро рентген флюоресценцийн сканнерын технологийг ашиглах юм. Энэхүү технологийн тусламжтайгаар судлаачид зургийн будагны давхаргын доорх нуугдсан дүрслэл, анхны ноорог зураг болон хожим хийгдсэн өөрчлөлтүүдийг илрүүлэхээр зорьж байна. Энэ нь Их Британид уг төрлийн шинжилгээг олон нийтийн өмнө хийж буй анхны тохиолдол болжээ. Судлаачдын үзэж буйгаар энэхүү шинжилгээ нь зөвхөн зургийн бүтэц, түүхийг илүү сайн ойлгоход төдийгүй Ностелл дахь хувилбарыг чухам хэн зурсан гэх олон жилийн нууцлаг асуултад хариулт өгөх боломжтой аж.

Томас Морын гэр бүлийн энэхүү хөрөг нь Английн урлагийн түүхэн дэх хамгийн эртний гэр бүлийн хөргүүдийн нэг гэж тооцогддог бөгөөд олон зуун жилийн турш урлаг судлаачдын анхаарлыг татсаар ирсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Жонни Депп анхны баримлаа Истанбулд дэлгэлээ

02/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026
Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.