Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ
Дуу хөгжим

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

Урлаг Урлаг04/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин, бизнес эрхлэгч Бейонсе Жизель Ноулз-Картер өнөөдөр 45 нас хүрч байна.

Өвөрмөц хоолой, төгс тайзны үзүүлбэр, уран бүтээлийн зоригтой шинэчлэлээрээ тэрбээр орчин үеийн поп хөгжмийн түүхэнд өөрийн гэсэн онцгой байр суурийг эзэлсэн билээ.

Бейонсе 1981 оны есдүгээр сарын 4-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод төржээ. Багаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой байсан тэрбээр урлагийн авьяасаа эрт харуулж, улмаар хөгжмийн ертөнцөд хөл тавьсан байна.

Түүний амьдралын хамгийн том эргэлтийн нэг нь “Destiny’s Child” охидын хамтлаг байлаа. 1990-ээд оны сүүлээр тус хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, Бейонсе дэлхий дахинд танигдсан юм. “Say My Name”, “Bills, Bills, Bills”, “Survivor” зэрэг хит дуу нь “Destiny’s Child”-ийг тухайн үеийн хамгийн амжилттай охидын хамтлагуудын нэг болгожээ.

2003 онд Бейонсе анхны бие даасан цомог болох “Dangerously in Love”-оо гаргасан нь түүний карьерын шинэ үеийг эхлүүлэв. Тус цомогт багтсан “Crazy in Love” болон “Baby Boy” дуунууд дэлхий даяар хит болж, Бейонсег зөвхөн хамтлагийн гишүүн бус, бие даасан дэлхийн хэмжээний супер од гэдгийг баталсан юм.

Дараагийн жилүүдэд тэрбээр “B’Day” (2006), “I Am… Sasha Fierce” (2008), “4″ (2011), “Beyoncé” (2013), “Lemonade” (2016), “Renaissance” (2022), “Cowboy Carter” (2024) зэрэг цомгуудаараа хөгжмийн хэв маягаа тасралтгүй шинэчилж иржээ. Түүний цомгууд R&B, поп, хип хоп, хаус, кантри зэрэг олон төрлийг нэгтгэж, Бейонсег үе үеийн хамгийн олон талт уран бүтээлчдийн нэг болгосон байна.

Бейонсе өнөөдрийн байдлаар “Грэмми” шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч юм. Тэрбээр нийт “Грэмми”-д 99 удаа нэр дэвшиж, 35 удаа хүртэж байв.

Бейонсе хөгжмөөс гадна кино урлагт ч амжилт гаргасан. Тэрбээр “Dreamgirls”, “Cadillac Records”, “The Lion King” зэрэг кино, төслүүдэд оролцжээ. Мөн тэрбээр продюсер, бизнес эрхлэгчийн хувиар “Parkwood Entertainment” компаниараа дамжуулан хөгжмийн болон дүрслэх урлагийн олон төслийг хэрэгжүүлдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.