Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө
Оддын амьдрал

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

Урлаг Урлаг04/09/2026Шинэчлэгдсэн:05/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2011 онд Rokit Bay болон Gee-тэй хамтран “Микрофоны ард” дууг хийж байсан Tulgat олон жилийн дараа Rokit Bay рүү дисс хийж, мөн “Newsac” Youtube сувагт ярилцлага өгөхдөө түүний талаар болон “Маргаашгүй” киноны талаар ярьсан.

Тэгвэл энэ асуудалд Rokit Bay өөрийн байр суурийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр:

“Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө!

“Маргаашгүй” кинонд (кино ч гэж дээ зайлуул) би скрипт, аяуд, дуунууд болон жүжигчин гэх ажлуудад оюутан байхдаа жил гаруй цаг заваа гарган, хамаг сэтгэлээрээ ажилласан. Тэр үед бүгд л өнөө маргаашийн түрээс төлбөр гээд хэцүү үе байсан даа. Гүрийж байгаад киногоо хийж дуусгасан.

Би зүгээр энэ дээр ажилласан л хүн. Надад энэ киноны нэг ч эзэмшил, хувь, эрх байдаггүй шүү.

Намайг Америкт байхад кинотеатрт гараад фэйлдсэн гэхээр нь урам хугарч л байлаа. Монголд очоод “Хаган фильмс”-д артистаар ороод тоглолт хийсэн. Бас л нэг ч төгрөг олоогүй, шатсан гэхээр нь урам хугараад “Хаган”-аас гаран, ганцаараа бүх зүйлээ хийж эхэлсэн. Хэдэн жилийн дараа “Маргаашгүй”-г дахиж гаргах гэж байгаа гэж сонсож байсан, тэр үед надад ямар ч падгүй болсон байсан.

Би бол нэг их мундаг найс хүн бол биш, гэхдээ карьераа эхэлснээс хойш шударгаар одоо хүртэл нэг ч зогсолтгүй хөдөлмөрлөж ирсэн. Бүхнээ 0-ээс нь бүтээсэн. Одоо ч гэсэн юмаа хийгээд л сууж байна. Надад яаж ажил, төсөл хийхийг чи бол үнэхээр заахгүй байх аа.

Өөрт нь ямар ч гэм хийгээгүй хүнийг 14 жил буруугаар бодож, зууж ирснээ луйварчнаар нь дуудаж, дуулж, (бүр клип энэ тэр хийчихсэн гэж байгаа, би бүр шок) “Энэ хүн зүгээр үү” гэж гайхсандаа “Энэ юу вэ” гээд мессенжер бичтэл уншилгүй нотификэйшнээ скрийншот хийж сошиал дээрээ тавив (би дахиад шок).

Улс төрийн зохион байгуулалттай гүтгэлэг, харлуулалт л ийм байдаг даа. Энэ бол зөвхөн намайг муугаар харагдуулж байгаа биш, миний амьдралын чухал хүмүүст, эргэн тойронд хүртэл нөлөөлж байгаа муу үр дагавартай, энергитэй зүйл болохоор дуугүй орхиж чадахгүй. Ийм муу зүйл хийж comeback-аа хийх оролдлого хийснээ өөрөө ч ойлгоогүй байгаасай гэж найдъя.

Дахиад хэлье, энэ “кино”-ноос би нэг ч төгрөг авч байгаагүй.

Чи нэг ёсондоо кинонд хамт үнэгүй тоглосон жүжигчнээсээ хувь нэхээд байна гэсэн үг.

Киноны төгсгөлд чамайг “Universal Studio”-той гэрээ хийж байгаагаар дуусгадаг. Чи тэрийг “Би “Universal”-тай гэрээ хийгээгүй, тэгээгүй байхад амьдралыг минь худлаагаар харуулсан” гэж ярьсан байна лээ. Тэр үед чамайг Америктаа үнэхээр амжилтад хүрнэ, мундаг явна гэж итгэдэг, дэмждэг байсан болохоор тэгж гоёор зохиолыг чинь дуусгаж байсан юм шүү.

Үнэхээр ойлгохгүй байгаа бол уулздаггүй юм аа гэхэд залгаад ярьчихаарай хө” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026
Оддын амьдрал Урлаг

P Diddy дахин ганцаарчилсан хорих байранд шилжжээ

03/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Bigbang” хамтлагийн экс гишүүн T.O.P, дуучин, жүжигчин Nana нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.