Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа
Кино

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

Урлаг Урлаг08/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Итан Хоук Францын Довиль хотноо зохион байгуулагдсан Америкийн кино наадамд оролцож, кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн тусгай шагнал хүртжээ.

Тэрбээр 2026 оны есдүгээр сарын 4-нд эхэлсэн Довилийн Америкийн кино наадмын үеэр “Deauville Talent” Award шагналын эзэн болсон байна. Энэхүү шагналыг түүний олон арван жилийн турш бүтээсэн уран бүтээл, дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн гардуулжээ.

Наадмын үеэр Итан Хоукийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох “The Weight” кино үзэгчдийн хүртээл болсон юм. Найруулагч Падраик МакКинлигийн бүтээсэн энэхүү түүхэн триллер кинонд Хоук гол дүр болох Сэмюэл Мерфиг бүтээжээ.

Киноны үйл явдал 1933 оны Орегон мужид өрнөнө. Эхнэрээ алдсаны дараа охиноосоо хагацаж, хүнд хөдөлмөрийн лагерьт хоригдсон Сэмюэл Мерфи эрх чөлөөгөө олж, охинтойгоо дахин уулзахын тулд амь насаа эрсдэлд оруулах аюултай замыг сонгодог байна.

“The Weight” кинонд Итан Хоукаас гадна “Оскар”-ын шагналт жүжигчин Рассел Кроу, Жулиа Жонс, Остин Амелио, Ави Наш нар дүр бүтээжээ. Тус кино 2026 оны нэгдүгээр сард болсон “Sundance” кино наадамд анх удаа үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дараа нь олон улсын кино наадмуудын хөтөлбөрт багтсан байна. Харин АНУ-ын кино театруудаар есдүгээр сарын 18-наас албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026
Кино Урлаг

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026
Кино Урлаг

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.