Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно
Боловсрол

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 2026–2027 оны хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-ны 11.00 цагаас болно.

Тус төв жилд 2000 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй хамруулан суралцуулдаг бөгөөд энэ жил 3000 хүүхэд суралцуулахаар төлөвлөжээ. Энэ хичээлийн жилийн элсэлт дуусахад гурав хоног үлдээд байна.

Хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж, дүрслэх урлаг, гар урлал, үндэсний өв соёлдоо суралцах үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авч байна.

Элсэлт авах дугуйлангууд:

  1. Уран зургийн анхан шат
  2. Уран баримал, зургийн анхан шат
  3. Гар урлал, зургийн анхан шат
  4. Монгол уран бичлэгийн анхан шат
  5. Монгол уран бичлэг
  6. Сүрлэн урлал
  7. Сүрлэн наамал, эко гар урлал
  8. Шүрэн урлал, бэлэг дурсгал
  9. Хүүхэлдэй, бэлэг дурсгал
  10. Уран баримал
  11. Уран хатгамал
  12. Хувцас загвар
  13. Уран зураг
  14. Хар зураг
  15. Чимэглэх зураг
  16. Монгол зураг, арьсан урлал
  17. Дизайн урлаг

Өдөрт гурван ээлжээр хичээллэнэ.

  • 1-р ээлж: 09:00–10:30
  • 2-р ээлж: 14:00–15:30
  • 3-р ээлж: 16:00–17:30

Ээлж бүрийн суралцагчдын тоо хязгаартай бөгөөд хүүхдийнхээ сонирхол, хичээлийн цагийн хуваарьт тохируулан долоо хоногийн хоёр өдөр буюу даваа болон лхагва гарагт эсвэл мягмар болон пүрэв гарагт дугуйлан болон ээлжээ сонгоно.

2-12 дугаар ангийн хүүхдүүд сургалтад хамрагдах боломжтой ба бүртгүүлэхдээ нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээгээ авч ирэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн байранд есдүгээр сарын 11-нийг дуустал бүртгүүлнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

03/09/2026
Боловсрол Урлаг

Монголын боловсролын түүхэн замналыг баримтат кинонд өгүүлнэ

03/09/2026
Боловсрол Урлаг

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 12-нд болно

09/09/2026

Чулуун тээрэм уламжлалт аж ахуй, суурин соёлын ул мөрийг өгүүлдэг

09/09/2026

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.