Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ
Үзэсгэлэн

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ОХУ-ын Алтайн хязгаарын засгийн газар, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголд суугаа ОХУ-ын элчин сайдын яамтай хамтран ОХУ-ын Гавьяат зураач, Монгол улсын төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонт Федор Семенович Торхов /1930-2012/-ын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах гэж байна.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь сан хөмрөгийн арвин баялаг цуглуулгад тулгуурлан Монголын төдийгүй гадаад улс орнуудын урлаг, соёл, түүхийг илтгэх дурсгалт зүйлсийг олон нийтэд таниулах, соёл хоорондын харилцаа, харилцан нөлөөлөл болон түүхэн хөгжлийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Ф.С.Торхов 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 68 бүтээлээ бэлэглэж байсан түүхтэй.

Монгол орныг Ф.С.Торхов хоёр дахь эх орноо гэж үздэг байсан нь бүтээл туурвилын нэгэн хуудаст Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн түүхэн он тооллын бичлэг болон үлдсэн.

Энэхүү үзэсгэлэнгээс зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан уран бүтээл, хөрөг зураг, Монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, Монгол хүний дүр төрхийг тод томруун дүрслэн харуулсныг харах боломжтой.

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэн есдүгээр сарын 10-16-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол хатдын домог” уран баримлын үзэсгэлэн дэлгэлээ

06/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Дүрслэх урлагийн музейн-60 жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байна

04/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.