Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов
Дуу хөгжим

BTS хамтлаг дахин дээд амжилт тогтоов

Урлаг Урлаг10/09/2026Шинэчлэгдсэн:10/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS “Arirang” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтынхоо Хойд Америк дахь хэсгийг дуусгажээ. Тус хамтлаг 12 хотод нийт 31 тоглолт хийсэн бөгөөд бүх тасалбар зарагдаж, 1.92 сая орчим хүн үзсэн байна.

Тус аялан тоглолтын Хойд Америк дахь хэсэг Лос-Анжелес хотын “SoFi Stadium”-д дөрвөн өдөр үргэлжилсэн тоглолтоор өндөрлөж, уг тоглолтыг 282 мянга орчим хүн үзэж, 177 улс оронд шууд дамжуулан хүргэсэн гэж BTS-ийн харьяалагддаг “BigHit Music” агентлаг мэдээлжээ. Өмнөх тоглолтуудыг нь оруулаад BTS тус цэнгэлдэх хүрээлэнд нийт найман удаа тоглолт хийж, 496 мянга шахам хүн үзсэн нь тус цэнгэлдэх хүрээлэнгийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Аялан тоглолтын үеэр BTS-ийн шүтэн бишрэгчид хамтлагийн нэг гишүүний төрсөн өдрийг тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Жонгүгт, ням гарагт буюу есдүгээр сарын 12-нд төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй RM-д зориулан төрсөн өдрийн дуу дуулсан байна. Тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнг Жонгүгийн “Golden”, RM-ийн “Indigo” нэртэй бие даасан цомгуудын алтлаг шар болон цэнхэр өнгийн гэрлээр гэрэлтүүлжээ.

Хамтлагийн гишүүд аялан тоглолтоо хааж үг хэлэхдээ, өнгөрүүлсэн мөч бүр нь маш аз жаргалтай байсан учир агшин зуур өнгөрсөн мэт санагдсанаа, мөн хаана ч байсан шүтэн бишрэгчидтэйгээ үүрд холбоотой хэвээр байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Долоон гишүүнтэй тус хамтлаг Өмнөд Америкийг зорьсон бөгөөд аравдугаар сарын 2-нд Богота хотоос тоглолтоо эхлүүлснийхээ дараа Лима, Сантьяго, Буэнос-Айрес, Сан-Пауло хотуудад үргэлжлүүлнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.