Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ
Дүрслэх урлаг

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

Урлаг Урлаг13/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британи, Францын хооронд байгуулсан түүхэн хэлэлцээрийн хүрээнд “Bayeux Tapestry” буюу Байёгийн хатгамал хивсийг урласнаас нь хойш мянга шахам жилийн дараа Их Британид анх удаа дэлгэжээ.

Дундад зууны үеийн 70 метр урт энэхүү хатгамал бүтээлийг 2026 оны есдүгээр сараас 2027 оны долоодугаар сар хүртэл Британийн музейд дэлгэн үзүүлэхээр Францаас түр хугацаагаар авчирсан байна. Уг хивсэн дээр 1066 онд Нормандын гүн Уильямын удирдлага дор нормандчууд Английг байлдан дагуулсан түүхэн үйл явдлыг, ялангуяа Хастингсын тулааныг дүрсэлжээ.

Их Британийн хаан III Чарльз, хатан Камилла, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон гэргий Брижит Макроны хамт, мөн Их Британийн Ерөнхий сайд Энди Бёрнэм, түүний гэргий Мари-Франс ван Хиль нар Британийн музейд дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Харолд Годвинсоныг хаан ширээнд залах ёслол болон тэрбээр Хастингсын тулалдааны үеэр амиа алдсан зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлсэн хэсгүүдийг музейн эрхлэгч тэдэнд тайлбарлажээ.

Тус хивс нь XI зууны үеийн Английг тод томруун харуулдаг бөгөөд тухайн үеийн цайз, дайн тулаан, хөлөг онгоцнуудаас гадна хүмүүсийн хувцас, хоол хүнс, тавилга зэргийг дүрсэлсэн байна. Нормандын язгууртны захиалгаар хатгасан байх магадлалтай уг хивсийг Кентерберигийн гар бичмэлүүдийн зургуудыг ашиглан англи хатгамалчид урласан гэж үздэг. Иймээс энэ нь түүхийн ховор нандин баримт төдийгүй урлагийн үнэ цэнтэй бүтээл юм.

Британийн музейд Байёгийн хатгамал хивсийг есдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд үзэх бүх тасалбар зарагдаж дуусжээ. Харин 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдрүүдийн тасалбаруудыг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс Британийн музейн цахим хуудсаар худалдаалж эхэлнэ.

Энэхүү үзэсгэлэн 2027 оны долоодугаар сарын 11-нийг хүртэл Британийн музейд үргэлжилж, дараа нь Франц руу буцаах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Жонни Депп анхны баримлаа Истанбулд дэлгэлээ

02/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ

02/10/2026
Дотоод мэдээ Урлаг

Сурагч Н.Ялалтбаатар олон улсын гар зургийн уралдаанд дөрөвдүгээр байр эзэлжээ

01/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.