Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»ХАОС наадам гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Дуу хөгжим

ХАОС наадам гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Урлаг Урлаг14/09/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Олон улсын туршилтын хөгжим, медиа урлагийн ХАОС наадам гурав дахь удаагаа “Сэргэлт – Шинэ нүүдэлчин үзэл санаа” (Resurgence – A New Nomadic Spirit) сэдвийн дор 2026 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн наадамд 11 орны 17 уран бүтээлч оролцож, геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн асуудал болон үүний хариуд дэлхий дахинд өрнөж буй нийгэм, соёлын өөрчлөлт шинэчлэлтийг урлагаар дамжуулан хөндөх юм.
Наадмын хөтөлбөрт тухайн орон зайд зориулсан болон мультимедиа инсталляци, видео арт, перформанс, дуу авианы бүтээлүүд болон туршилтын хөгжмийн тоглолтууд багтжээ. Дүрслэх урлагийн үзэсгэлэн есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-ний хооронд Улаанбаатар хотын Дарь-Эх гэр хороололд байрлах 800 ам.метр талбай бүхий “X0 Art Space”-д дэлгэгдэнэ. Харин амьд хөгжмийн арга хэмжээ есдүгээр сарын 25-нд “On’n Off” продакшнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.
Монголын уран бүтээлчдээс Тогмидшийрэвийн Энхболд, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг нар даяаршил, хотжилт болон технологийн дэвшил орчин үеийн монголчуудын үнэт зүйл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буйг харуулсан бүтээлүүдээ толилуулна. Тэд уламжлалт нүүдэлчин соёл, байгаль дэлхийгээ дээдлэх өвөг дээдсийн гүн ухааныг орчин үеийн өөрчлөлтүүдтэй холбон, хүний оршин тогтнол, үнэт зүйлийн талаарх ээдрээтэй асуултуудыг тавих юм. Түүнчлэн уран бүтээлч Борын Инжинааш, Даваагийн Доржханд нар хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, холимог соёлын онцлог, хувь хүн болон хамт олонд тулгарч буй сэтгэл зүйн болон экологийн эмзэг байдлыг хөндсөн хамтарсан аудио-визуал бүтээлээ дэлгэнэ.
Олон улсын уран бүтээлчдийн хувьд Этиоп-Британийн алдарт уран бүтээлч Тео Эшетугийн (Theo Eshetu) өмнө нь 2017 оны “documenta” үзэсгэлэнд тавигдаж байсан, олон сувгийн томоохон хэмжээний видео инсталляци болох “Atlas Fractured” бүтээл хүрэлцэн ирнэ. Мөн Филиппин-Данийн уран бүтээлч Лилибет Куэнка Расмуссен (Lilibeth Cuenca Rasmussen), Австрийн уран бүтээлч Бернд Оппл (Bernd Oppl), Данийн уран бүтээлч Элизабет Молин (Elisabeth Molin) нарын орон зайн мультимедиа бүтээлүүд тавигдах юм. Түүнчлэн Иран-Финландын уран бүтээлч Сепиде Рахаагийн (Sepideh Rahaa) “In Transition” олон сувгийн видео бүтээл, Иран-Нидерландын уран бүтээлч Араш Камали Сарвестани (Arash Kamali Sarvestani) болон Иран-Америкийн уран бүтээлч Мехреган Пезэшки (Mehregan Pezeshki) нарын хамтран бүтээсэн “Sediment” богино хэмжээний киног үзэгчдэд хүргэх аж.
Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт есдүгээр сарын 26-нд “X0 Art Space”-д болно. Нээлтийн үеэр Лилибет Куэнка Расмуссен, Тогмидшийрэвийн Энхболд, Доржнямын Шинэцог (Shinetsog-Geni) болон Финландын уран бүтээлч Тимо Вийлайнен (Timo Viialainen) нарын хамтарсан перформанс тоглолт, Турк-Нидерландын уран бүтээлч Эгэ Шахины (Ege Şahin) дуу авианы бүтээл толилуулагдана.
Амьд хөгжмийн хөтөлбөрт Францын уран бүтээлч Sacred Lodge, Италийн уран бүтээлч Sara Persico, Шведийн уран бүтээлч Thomas Nordmark нарын туршилтын хөгжмийн тоглолтууд багтсан бөгөөд Тайванийн уран бүтээлч Wang Chien-Chuan тайзны амьд визуал үзүүлбэрийг бүтээх юм.
ХАОС 2026 наадамд тавигдах бүтээлүүд нь дотоодын болон улс дамнасан шилжилт хөдөлгөөний түүхэн үндэс, шалтгаан, үр дагаврыг хувь хүн, нийгэм, соёл, геополитикийн үүднээс гүнзгийрүүлэн судалснаараа нэгдмэл үзэл санаатай юм.
Наадмыг үүсгэн байгуулагчид болох Түвшинболдын Билгүүн, Бадамгаравын Гантуяа нар Берлины олон улсын “CTM Festival”-ийг хамтран үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч Ян Ролфтой (Jan Rohlf) хамтран куратороор ажиллаж байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

14/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026
Дуу хөгжим Урлаг

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

14/09/2026

ХАОС наадам гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

14/09/2026

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Венецийн кино наадмын шилдгүүд тодорлоо

14/09/2026

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.