Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Иргүн” номын нээлт болно
Нийгэм

“Иргүн” номын нээлт болно

Урлаг Урлаг27/09/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
se_1.jpg.300x0_q85_crop_upscale1604971742014-09-27-12-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан Монгол бүсгүй С.Гантуяа нийгэмдээ идэвхитэй иргэн байхын утга учир бүхий тэмцэгч хүмүүст зориулж тэмцлийн арга аргачиллыг агуулсан номоо гаргажээ. С.Гантуяа номоо “ИРГҮН” гэж нэрлэсэн бөгөөд энэхүү номынхоо нээлтийг өнөөдөр Интерном номын дэлгүүрт хийхээр төлөвлөөд байна.

Хүн ер нь улс төрийн, нийгмийн хувьд идэвхигүй унтаа байх нь юуг ч өөрчлөхгүй бөгөөд ирээдүй хойч үедээ ч сайныг үлдээхгүй. Олон түмний төлөө, өөрийн сэтгэл зүрхнээс гарах тэр дуу хоолойг дагаж үйлдэл хийснээрээ хүний сэтгэл дүүрч, амьдрал утга учиртай болдог талаар өгүүлжээ. Монголынхоо үнэт зүйлийг ойлгож, эрхэмлэж, дээдэлж, мөрдөж яваа олон иргүн байгаа бөгөөд гагцхүү тэдэнд шударга үнэний төлөө тэмцэх, дуугарах нөхцөл бололцоо нь гарч өгөхгүй байгаад манай ардчилалын эрүүл бус тогтолцоо оршиж байгаа юм. Энэ бүхнийг өөр хэн нэгэн бидэнд бий болгож өгнө хэмээн хүлээж, 4 жил тутам горьдлого найдвар тавьж хүлээж байхын оронд иргүн бүр сэрж, нийгэмдээ идэвхи зүтгэлтэй байж, өөрийгөө олж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ, ирээдүй хойч үеийнхээ, эх орныхоо төлөө санаачилгатай амьдрах цаг нь болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн уг номыг уншиж танилцаад “Ялагчийн шаштирт өргөх хадаг” хэмээн билэгшээж сэтгэгдэл үлдээжээ. Тэрээр “…манай эрх мэдэлтнүүд улсынхаа Үндсэн Хууль, бусад хуулийг хөсөрдүүлэн алгасч гадаадын “хөрөнгө оруулагч”-ийн хишигт хууртан өмнөөс нь мөлхөж очоод хөлийг тэврэн гутлыг нь үнсэн байж Хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулсан. Энэ “гэрээ” бол манай эрх мэдэлтнүүдийн шуналын нян бүлэн цугласан бохирын сав юм шүү… Үүний одоогийн үр дагаврыг С.Гантуяа нэн тод гаргаж харуулжээ. Зөвхөн эрх мэдэлтнүүд төдийгүй гаднын баячуудын гарыг долоох хав мэт үйлчилж олон түмнийхээ тархийг угааж байсан тэр хүмүүсийн амыг асууж, хариуцлага нэхсэн нь номын том ололт мөн… С.Гантуяагийн энэ ном Монголын Засгийн газар Рио-Тинтогийн ээлжит баашид автаж буулт хийхийн өмнө гарч байна” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.