ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү Есдүгээр сарын 26, 27-нд өдрүүдэд "UB Palace"-ийн концертын их танхимд 19 цагаас бие даасан тоглолтоо хийхээр товоо зарласан.
Түүний тоглолтын эхний өдөр үзэгчдийн халуун алга ташилт, инээд хөөр, дуу хууртайгаар, бүтэн 2 цагийн турш үргэлжилсэн юм. Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлсэн үеийн нулимсаа барьж дийлээгүй бичлэгийнхээ түүх болон хайрт бүсгүй О.Ариунзултайгаа хэрхэн танилцаж байсан тухай гэх мэт олон сонирхолтой дурсамжуудаасаа хуваалцсан юм.
Эх орондоо амьдран буй хугацандаа “Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллаж, хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн. Тэрбээр хэдхэн сарын өмнө болсон төрсөн өдрөө тохиолдуулан"Birthday VIP live concert"-оо "Central tower"-т орших "Sky lounge"-д дотны найзууд болон үнэнч сонсогчидоо урин "Аnar’s band" хэмээх амьд хөгжмийн хамтлагтай хамтран бут авсан тоглолтыг хүргэсэн билээ.
Тэгвэл дуучин маань бие даасан тоглолтоороо дахин бут авч байна. Эх орон, эцэг эх, хайрын дуугаар эгшиглэсэн гайхалтай тоглолтыг хамтдаа мэдэрцгээе. Хөгжмийн хэмнэл, эрх чөлөөг мэдрэхэд ганцхан үдэш үлдлээ. Тоглолтын тасалбарыг UB Palace-ийн кассаар болон HI-Fi records-ийн бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэж өгч үйлчилж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлахыг хүсвэл, 9988 – 6650 утсаар холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой.
Ингээд та бүхэндээ "Хөгжмөө мэдэрцгээе" тоглолтын фото сурвалжлагыг хүргэж байна.
www.URLAG.mn