Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно
Кино

Гэри Олдман “Slow Horses” цувралын наймдугаар улиралд дахин тоглоно

Урлаг Урлаг17/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Академийн шагналт жүжигчин Гэри Олдман “Apple TV”-ийн “Slow Horses” цувралын наймдугаар улиралд Жэксон Ламбын дүрээ үргэлжлүүлэн бүтээнэ. “Apple TV” есдүгээр сарын 15-нд тус цувралыг найм дахь улирлаар үргэлжлүүлэхээ албан ёсоор зарлалаа.

Шинэ улирал зургаан ангитай байх бөгөөд Британийн зохиолч Мик Херроны “Slough House” цувралын ес дэх ном болох “Clown Town” зохиолоос сэдэвлэн бүтээхээр болжээ. Уг улирлын зохиолыг Бен Ванстоун телевизэд тохируулан бичиж, Адам Рэндалл найруулагчаар эргэн ажиллана.

Олдман тус цувралд MI5-ын “Slough House” хэмээх албанд ажилладаг, туршлагатай тагнуулч Жэксон Ламбын дүрийг бүтээдэг бөгөөд мөн цувралын гүйцэтгэх продюсероор ажилладаг. Тэрбээр уг дүрээрээ “Алтан бөмбөрцөг”, “Эмми” болон BAFTA-ийн шагналд нэр дэвшиж байжээ.

“Slow Horses” цувралд  Гэри Олдманаас гадна Кристин Скотт Томас, Жек Лоуден нар гол дүрүүдэд тоглодог. Тус цуврал одоогоор гурван Эмми, таван BAFTA телевизийн шагнал хүртээд байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026
Кино Урлаг

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.