Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Л.Доржжав: “Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг”
Дуу хөгжим

Л.Доржжав: “Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг”

Урлаг Урлаг06/10/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
pic_500x5002607511322014-10-06-15-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Л.Доржжав: “Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг”   Сүүлийн үед хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сайн, муу олон мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотой бид МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн багш Л.Доржжавтай уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу. Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн холбоотой олон мэдээлэл гарах боллоо. Мэргэжлийн хүний хувьд та тодорхой мэдээллийг өгөхгүй юу?

Монголын хөлбөмбөгийн холбоо аравнэгдүгээр сарын эхээр байгууллагын дүрмийн дагуу Их хурлаа хийж, Удирдах зөвлөлөө томилж, албан тушаалтнуудыг сонгоно. Энэ удаагийн ерөнхийлөгчийн албан тушаалд одоогоор таван хүн дэвшиж байгаа юм билээ. Олон хүн дэвшиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүний хажуугаар нэгнийхээ ажлыг үгүйсгэсэн, гүтгэсэн, хуучнаа муучилсан шинжтэй мэдээллүүд их гарч байгаад харамсаж байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо 1959 онд байгуулагдсан 55 дахь жилдээ ажиллаж байна. Бид орчин үеийн олон улсын хөлбөмбөгийн холбоодын стандартыг дагаж мөрдөн ажиллаж байна. Бид нарын дээд удирдлага бол Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, удаах нь Азийн хөлбөмбөгийн холбоо байдаг. Ер нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны үндсэн хоёр зорилго байдаг. Нэгдүгээрт, Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон нийтийг хамруулах, хоёрдугаарт тэмцээн уралдааныг зохион байгуулж явуулах.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Ганболд 17 жил ерөнхийлөгчөөр ажилласан гэсэн мэдээ гарах болсон. Үнэхээр халаа солио хийдэггүй газар юм уу?

-Энэ ташаа ойлголт. Б.Ганболд нийтдээ 17 жил энэхүү холбоонд хүчин зүтгэсэн нь үнэн. Гэхдээ ерөнхийлөгчөөр сүүлийн дөрвөн жил л ажилласан. Бусад үед нь гүйцэтгэх ажил хийж явсан. 17 жил бол багагүй хугацаа. Энэ хүн шиг тууштай, хамгийн хүнд хэцүү цаг үед холбоондоо хүчин зүтгэж, өдийг хүрсэн хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Сайн үр дүн олон жилийн зүтгэл шаарддаг. Урьд нь ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал байсан. Ер нь нэг хэсэг ерөнхийлөгчийн үүрэг бол бэлгэ тэмдгийн шинжтэй бөгөөд орон тооны бус алба байсан бол одоо орон тооны алба болсон.

-Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын тухай олон мэдээлэл гарах болсон. Таны хувьд энэ хүний тухай ямар бодолтой явдаг вэ?

-1970-аад онд хөлбөмбөгийн тоглогч байсан хүн л дээ. Морь Ганболд гэж алдаршсан, мундаг сайн довтлогч байсан. Үнэхээр энэ спортод хайртай нэгэн гэдгийг л хэлж чадна. Тус холбооны хамгийн хүнд хэцүү үед л хамт байж, 10 гаруй жил Монголын хөлбөмбөгийн төлөө зүтгэж ирсэн.

Бидэнд үнэхээр тогтвортой байдал хэрэгтэй байна. Дөнгөж одоо л нэг хөл дээрээ босоод, манай энэ салбар өндийж байна. Өнөөдрийн хэмжээнд хүргэх гэж маш их ажилласан. Өөрөөр хэлбэл, яг энэ эхлүүлсэн ажлаа дуусгах, тогтвортой байдал, туршлагатай удирдлага хэрэгтэй байна. Тэрээр Дэлхийн Хөлбөмбөгийн холбооны /FIFA/ Хөгжлийн хорооны гишүүн, Азийн Хөлбөмбөгийн холбооны /AFC/-нд албан тушаал хашиж байна.

-Хөлбөмбөгийн спортын чансаагаараа манайх доогуур байр эзэлдэг. Энийг бас л хөлбөмбөгийн холбоотой холбож тайлбарладаг?

-Миний хувьд энэ асуултанд мэргэжлийн өнцгөөс тайлбар өгье. Хүмүүс ойлгохдоо дан ганц тус холбооны муугаас, эсвэл ганц нэг хүний буруугаас ийм байдалд байдаг гэж боддог. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос улс орнуудын хөлбөмбөгийн чансаагаар нь үнэлэхэд Монгол Улс 208 орноос 170-д орж байна. Энэ үнэлгээний хамгийн гол шалгуур нь тухайн улсын үндэсний шигшээ багийн тоглолт, үнэлэмж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орны лигт тоглож байгаа клуб тамирчдын ур чадвараар тус чансаа тодорхойлогддог.

-Одоо бидэнд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ?

Ер нь хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай гурван хүчин зүйл байдаг.

1.    Орчин хэрэглэгдэхүүн
2.    Тоглогчид
3.    Хүний нөөц дасгалжуулагч

Энэ гурав харилцан хамааралтай байдаг. Энэ гурвыг хамгийн сайн мэдэрч, энэ тэргүүнд анхаарч ажиллах нь чухал. Бид энэ хугацаанд Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос таван төслүүдийг олж ирж, амжилттай хэрэгжүүллээ. Үнэнийг хэлэхэд барагтай л бол улс орон ийм их төсөл хөтөлбөр дэлхийн хөмбөмбөгийн холбооноос аваад байдаггүй.

Багш дасгалжуулагчийн чанар чансаа, тэдэнд шинэ сургалт өгөх, материаллаг бааз сууринд ч анхаарч ажиллаж байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос сургагч багш урьж, сургалт явууллаа. Давхардсан тоогоор 1000 гаруй хүн төгсөж суралцсан.

Ярилцсанд баярлалаа

Э.АНУ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлагийн Женни “Beats” брэндтэй дахин ажиллалаа

05/09/2025
Дуу хөгжим Урлаг

Жастин Бибер “Swag II” цомгоо гаргажээ

05/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Монгол сурагчид сонгодог хөгжмийн олон улсын хоёр уралдаанд түрүүлжээ

07/09/2025

Язгууртны булшнаас олдсон түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг гардуулж өглөө

07/09/2025

“Go Mongolia” төслийн сурталчилгааны зураг авалтыг Парис, Лондон, Токио, Монгол зэрэг дөрвөн улсад хийжээ

06/09/2025

ФОТО: “Rhyme” уран сайхны киноны нээлтээс

06/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.