Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аян эхэллээ
Уртын дуу

“Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аян эхэллээ

Урлаг Урлаг07/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_31f2615e17d8786fbig3073866262014-10-07-15-00[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МУХТеатр нь 66 дахь жилийн намар цагийн үзвэрийн нээлтээ 10-р сарын 11-ээс эхлэн нээх гэж байна. Тэд сүүлийн 5 жил намар намартаа хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толиулдаг байсан бол энэ жил хотын хүүхэд багачуудадаа “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аянаа эхэлж байна. Уг аяны хүрээ нь 3-7 насныханд зориулсан “Хүүхэлдэйн жүжгийн багц, 8- дээш насныханд зориулсан “Хүүхдийн жүжгийн багц” гэсэн ангилалтай ба, Хүүхэлдэйн жүжгийн багцад:
–       В.Катаев “Долоон дэлбээт цэцэг”
–       Монгол ардын үлгэр “болдоггүй бор өвгөн”
–       С.Маршак “Тэнэг бяцхан хулгана” жүжгүүд.
Хүүхдийн жүжгийн багцад:
–       С.Эрдэнэболд, Ц.Хулан “Лусын хааны охид”
–       О.Уайльд “Одноос төрсөн ханхүү”
–     С.Маршак “Арван хоёр сар” жүжгүүд  багтсан байна.

Багц тус бүр гурав гурван жүжгээс бүрдэх ба тасалбарыг 50%-ийн хямдралтай буюу ердөө 5000 төгрөгний үнэтэй. Үзэгч хүүхдүүд маань 10,11,12 саруудад жүжгүүдээ нэг нэгээр нь хүлээн  авч үзэх бөгөөд хүсвэл аав ээж, эмээ өвөө,  ах эгчтэйгээ дээрхи үнээр үзэх боломжийг тус театр олгож байгаа. Энэхүү аяны хүрээнд цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийгээ ч мартаагүй. Учир нь хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулж явуулын мини театраараа цэцэрлэг дээр нь хүрч үйлчлэх арга хэмжээг зохион байгуулна.  Дашрамд дурьдахад дээрхи уран бүтээлүүдэд хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, мөн театрын захиалгаар ОХУ-ын Санктпетрбургийн Театр Урлагийн академийг 4 жил хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр сураад  төгсөж ирсэн 10 залуу жүжигчид нь ч оролцож байгаа юм.

  “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн сарууд
1. “Долоон дэлбээт цэцэг” – X/11,12,31 өдрүүдэд 1300, 1500
2. “Лусын хааны охид” – X/17,18,19,24,25,26 өдрүүдэд 1400
3. “Болдоггүй бор өвгөн” – XI/1,2,7,8,9,14 өдрүүдэд 1400
4. “Одноос төрсөн ханхүү” – XI/15,16,21,22,23,30 өдрүүдэд 1400
5. “Тэнэг бяцхан хулгана” – XII/5,6,7,12,13,14 өдрүүдэд 1400
6. “Арван хоёр сар” -XII/25,26,27,28,29,30 өдрүүдэд 1400
Дэлгэрэнгүй мэдээллийг 321669,95951669.96981669 утаснаас лавлаарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025

Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.